үндэсний статистикийн хороо
www.1212.mn | монгол | english

ТХЗ-ын Бүс дундын ажлын хэсгээс 2016 онд нийт 241 шалгуур үзүүлэлтийг гаргаад байсан бол 2017 оны 4 дүгээр сард үзүүлэлтүүдэд холбогдох өөрчлөлтийг хийж, нийт 244 шалгуур үзүүлэлтийг албан ёсоор тодорхойлоод байна.

Үүнтэй уялдуулан ҮСХ-ноос албан ёсны статистикийн мэдээлэл, яамд, төрийн бусад байгууллагуудын захиргааны статистикийн мэдээллийг хамруулан ТХЗ-ын шинээр гаргасан 244 шалгуур үзүүлэлтүүдийн гарах бэлэн байдалд дахин үнэлгээ хийгээд байна. ТХЗ-ын 244 шалгуур үзүүлэлтийн гарах бэлэн байдлыг тодорхойлох, дахин үнэлгээ хийх зорилгоор яамд, төрийн бусад байгууллагуудад 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 01/679 тоот албан бичгээр хавсралт асуулга хүргүүлж, ирүүлсэн үр дүнг нэгтгэж, дээрх үнэлгээг хийхэд ашигласан болно.

Үнэлгээний үр дүнгээр ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдээс шууд гарах боломжтой 134 үзүүлэлт байгаагийн 61 үзүүлэлт нь ҮСХ-ны албан ёсны статистикийн мэдээллээс, 73 үзүүлэлт нь яамд, төрийн бусад байгууллагуудын захиргааны статистикийн мэдээллээс тооцон гарах боломжтой гэж гарлаа.

Яамд, төрийн бусад байгууллагуудаас тооцон гаргах боломжтой гэж ирүүлсэн, үнэлгээнд тусгагдсан дээрх 73 шалгуур үзүүлэлтийн мэдээллийг доорх хүснэгтэн файлыг татан авч, өөрт хамаарах тоон мэдээллийг 2015, 2016 оноор нөхөж, 2017 оны 11 дүгээр сарын 3-ны дотор sdg@nso.mn хаягаар ирүүлнэ үү.

Түүнчлэн ҮСХ-ноос гаргасан ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдийн албан бус орчуулганд мэргэжлийн үг хэллэгтэй холбоотой засвар, өөрчлөлт оруулах санал байвал дээрх хүснэгтийн холбогдох баганад тусгана уу.

Яамд, төрийн бусад байгууллагаас хариуцан гаргах тоон мэдээллийг нөхөх хүснэгтэн файлыг эндээс татаж авна уу.
Засгийн газрын III байр Бага тойруу -44,
Улаанбаатар -11, Монгол улс
Утас : 1900-1212
И-мэйл: sdg@nso.mn