Зорилт | Үзүүлэлт |
гарах бэлэн байдал
гарна
гарахгүй |
Хариуцах байгууллага | |
Үзүүлэлтийг хариуцан гаргах | Үзүүлэлтийг бодлогын түвшинд хариуцах | |||
Зорилт 16.1 Хүчирхийллийн бүх хэлбэр, нас баралтын холбогдолтой түвшнийг үлэмж хэмжээгээр бууруулах | 16.1.1 100,000 хүн амд ногдох санаатай аллагын хохирогчдын тоо, хүйсээр, насны бүлгээр | Цагдаагийн ерөнхий газар | Хууль зүй, дотоод хэргийн яам | |
16.1.2 100,000 хүн амд ногдох зөрчлөөс үүдэлтэй нас баралт, хүйсээр, насны бүлгээр, тохиолдлоор | Цагдаагийн ерөнхий газар | Хууль зүй, дотоод хэргийн яам | ||
16.1.3 Сүүлийн 12 сарын дотор бие бялдар, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн амын эзлэх хувь | Цагдаагийн ерөнхий газар, Иргэний байгууллага | Хууль зүй, дотоод хэргийн яам | ||
16.1.4. Амьдардаг орчиндоо ганцаараа алхахад аюулгүй байдлыг мэдэрдэг хүн амын эзлэх хувь | Цагдаагийн ерөнхий газар | Хууль зүй, дотоод хэргийн яам | ||
Зорилт 16.2 Хүүхэдтэй зэрлэгээр харьцах, тэднийг мөлжих, наймаалах, тамлан зовоох, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох устгах | 16.2.1. Сүүлийн нэг сард асран хамгаалагчаасаа ямар нэг бие махбодын шийтгэл болон сэтгэл санааны түрэмгийлэлд өртсөн 1-17 насны хүүхдийн эзлэх хувь | Цагдаагийн ерөнхий газар | Хууль зүй, дотоод хэргийн яам | |
16.2.2. 100,000 хүнд ногдох хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тоо, хүйсээр, насны бүлгээр, мөлжлөгийн хэлбэрээр | Цагдаагийн ерөнхий газар | Хууль зүй, дотоод хэргийн яам | ||
16.2.3 18 хүртэлх насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан 18-29 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн эзлэх хувь | Цагдаагийн ерөнхий газар | Хууль зүй, дотоод хэргийн яам | ||
Зорилт 16.3 Олон улсын болон үндэсний түвшинд хууль ёсыг хөхүүлэн дэмжих, хүн бүрийг хуулиар хамгаалуулах тэгш боломжоор хангах | 16.3.1 Өмнөх 12 сарын хугацаанд хүчирхийллийн хохирогч болсноо эрх бүхий байгууллага болон бусад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн зөрчил шийдвэрлэх байгууллагад мэдээлсэн хохирогчдын эзлэх хувь | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар | |
16.3.2 Нийт шоронгийн хоригдогсдын дотор сэжигтнээр татагдсан хүний эзлэх хувь | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар | ||
Зорилт 16.4 2030 он гэхэд санхүүгийн болон галт зэвсгийн хууль бус урсгалыг үлэмж хэмжээгээр багасгаж, хулгайлагдсан эд хөрөнгийг буцаан олгох, нөхөн төлөх ажлыг сайжруулах, зохион байгуулалттай гэмт хэргийн бүх хэлбэртэй тэмцэх | 16.4.1 Дотоод, гадаад санхүүгийн хууль бус урсгалын нийт хэмжээ, тухайн үеийн ам.долларын ханшаар | Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам | Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам | |
16.4.2 Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу эрх бүхий байгууллагаас хууль бус гарал үүслийг нь мөрдөж тогтоосон хураагдсан, олдсон, тушаасан галт зэвсгийн эзлэх хувь | Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам | Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам | ||
Зорилт 16.5 Авлига, хээл хахуулийн бүх хэлбэрийг үлэмж хэмжээгээр багасгах | 16.5.1 Сүүлийн 12 сарын хугацаанд, төрийн албан хаагчид авлига өгсөн, эсвэл төрийн албан хаагчаас авилга өгөхийг гуйлгуулсан, төрийн албан хаагчтай хамгийн багадаа нэг удаа холбогдсон хүмүүсийн эзлэх хувь | Авлигатай тэмцэх газар | Авлигатай тэмцэх газар | |
16.5.2 Сүүлийн 12 сарын хугацаанд, төрийн албан хаагчид авлига өгсөн, эсвэл төрийн албан хаагчаас авилга өгөхийг гуйлгуулсан, төрийн албан хаагчтай хамгийн багадаа нэг удаа холбогдсон аж ахуй нэгжийн эзлэх хувь | Авлигатай тэмцэх газар | Авлигатай тэмцэх газар | ||
Зорилт 16.6 Бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, ил тод үйл ажиллагаатай институтийг хэвшүүлэх | 16.6.1 Анх батлагдсан төсөвт засгийн газрын зардлын эзлэх хувь | Сангийн яам | Сангийн яам | |
16.6.2 Төрийн албаар үйлчлүүлсэн сүүлийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаа хүн амын эзлэх хувь | Төрийн албаны зөвлөл | Төрийн албаны зөвлөл | ||
Зорилт 16.7 Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох | 16.7.1 Үндэсний болон орон нутгийн хууль тогтоох байгууллага, төрийн алба, шүүхийн байгууллагад ажиллагчдын нийт төрийн албан ажиллагчдад эзлэх хувь (хүйс, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар, хүн амын бүлгээр) | Төрийн албаны зөвлөл | Төрийн албаны зөвлөл | |
16.7.2. Шийдвэр гаргалт нь хүртээмжтэй, хариуцлагатай байдагт итгэдэг хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар, хүн амын бүлгээр | Төрийн албаны зөвлөл | ҮХГ, Сангийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар | ||
Зорилт 16.8 Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах | 16.8.1.Олон улсын байгууллагад хөгжиж буй орнуудын гишүүнчлэл, санал өгөх эрхийн эзлэх хувь | Гадаад харилцааны яам | Гадаад харилцааны яам | |
Зорилт 16.9 2030 он гэхэд хүн бүрт албан ёсны үнэмлэх, түүний дотор төрсний гэрчилгээ олгох | 16.9.1 Төрөлтийг нь иргэний бүртгэлийн байгууллага бүртгэсэн 5-аас доош насны хүүхдүүдийн эзлэх хувь, насны бүлгээр | Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар | Хууль зүй, дотоод хэргийн яам | |
Зорилт 16.10 Үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн олон нийтийг мэдээлэл олж авах боломжоор хангах, үндсэн эрх чөлөөг хамгаалах | 16.10.1 Сүүлийн 12 сарын хугацаанд амийг хөнөөсөн, хулгайлсан, хүчээр сураггүй алга болгосон, дур зоргоор баривчлан эрүүдэн шүүсэн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, ҮЭ-ийн болон хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнуудын батлагдсан тоо | Цагдаагийн ерөнхий газар | Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар | |
16.10.2 Олон нийтийн мэдээлэл авах эрхийг үндсэн хууль, хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын түвшинд баталгаажуулж, хуульчилсан эсэх | Цагдаагийн ерөнхий газар | Хууль зүй, дотоод хэргийн яам | ||
Зорилт 16.а Хүчирхийллээс сэргийлэх, терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор бүх түвшинд, ялангуяа хөгжиж буй орнуудын чадавхыг бэхжүүлэх үүднээс олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан үндэсний холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах | 16.а.1 Парисын зарчмыг мөрдлөг болгодог хүний эрхийн бие даасан байгууллагатай эсэх | Хүний эрхийн үндэсний комисс | Хүний эрхийн үндэсний комисс | |
Зорилт 16.b Тогтвортой хөгжлийн үл ялгаварласан хууль, бодлогыг хөхүүлэн дэмжиж, мөрдүүлэх | 16.b.1 Олон улсын хүний эрхийн хуулиар хориглосон ялгаварлан гадуурхах явдлын аль нэг тохиолдлоор сүүлийн 12 сарын дотор гадуурхагдсан, доромжлуулснаа хувьдаа мэдэрсэн гэж мэдүүлсэн хүн амын эзлэх хувь | Хүний эрхийн үндэсний комисс | Хүний эрхийн үндэсний комисс |