Түвшин 1: Шалгуур үзүүлэлт ерөнхийдөө тодорхой, тогтсон аргачлал, арга зүй, стандарттай, улс орнууд тухайн мэдээг тогтмол гаргадаг.
Түвшин 2: Шалгуур үзүүлэлт ерөнхийдөө тодорхой, тогтсон аргачлал, арга зүй, стандарттай, гэхдээ улс орнууд тухайн мэдээг тогтмол гаргадаггүй.
Түвшин 3: Шалгуур үзүүлэлт нь тогтсон аргачлал, арга зүй, стандартгүй, эсвэл аргачлал, стандартыг туршиж байгаа.
2-оос дээш түвшинд хамаарах үзүүлэлт
97
77
64
6
Үзүүлэлт (Монгол) | Түвшин (Tier) |
ЗОРИЛГО 1. ЯДУУРЛЫГ УСТГАХ | |
1.1.1. Олон улсын ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, ажил эрхлэлтийн байдлаар, байршлаар /хот, орон нутгаар/ | |
1.2.1. Үндэсний ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр | |
1.2.2. Үндэсний тодорхойлолтоор ядуурлын бүх хэлбэрт амьдарч байгаа бүх насны хүн ам (эрэгтэй, эмэгтэй болон хүүхэд)-ын эзлэх хувь | |
1.3.1 Нийгмийн хамгааллын суурь хөтөлбөрт хамрагдсан хүн амын эзлэх хувь, хүйсээр, ядуу, эмзэг бүлгийн хүүхдээр, ажилгүйчүүдээр, өндөр настнаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр, жирэмсэн эхээр, нярай хүүхдээр, ажлын байран дахь ослын хохирогчдоор, ядуу болон эмзэг бүлгээр | |
1.4.1. Дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдсан өрхөд амьдардаг хүн амын эзлэх хувь | |
1.4.2. Насанд хүрсэн, газар эзэмших эрхтэй, хууль ёсны гэрчилгээтэй хүн амын эзлэх хувь, хүйс, эзэмшлийн төрлөөр | |
1.5.1 100,000 хүнд ногдох гамшгийн улмаас амь насаа алдсан, сураггүй болсон, гамшигт шууд нэрвэгдсэн хүний тоо | |
1.5.2. Гамшгийн улмаас учирсан эдийн засгийн шууд хохирлын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувь | |
1.5.3. Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд авч хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны суурь баримт бичигтэй уялдуулсан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийг баталж, хэрэгжүүлдэг эсэх | |
1.5.4. Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн стратегийг баталж, хэрэгжүүлдэг орон нутгийн засаг захиргааны эзлэх хувь | |
1.a.1 Ядуурлыг бууруулах хөтөлбөрт засгийн газраас шууд хуваарилсан дотоодын хөрөнгийн эзлэх хувь | |
1.а.2 Төсвийн нийт зарлагад суурь үйлчилгээнд зориулсан зардлын эзлэх хувь (боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал) | |
1.a.3 Ядуурлыг бууруулах хөтөлбөрт шууд хуваарилсан нийт буцалтгүй тусламж болон өр үүсгэдэггүй орлогын ДНБ-д эзлэх хувь | |
1.b.1. Эмэгтэйчүүд, ядуу, эмзэг бүлгийг зохих түвшинд дэмжиж чадахгүй байгаа салбарт хуваарилсан төсвийн урсгал зардал болон хөрөнгийн зардлын эзлэх хувь | |
ЗОРИЛГО 2. ӨЛСГӨЛӨНГ ЗОГСООХ | |
2.1.1 Хоол тэжээлийн дутагдлын тархалт (POU) | |
2.1.2 Хүнсний баталгаат байдлын алдагдлыг тооцох хэмжүүрт үндэслэн баталгаагүй хоол, хүнсний дунд болон хүнд хэлбэрийн байдалд өртсөн хүн амын тархалт (FIES) | |
2.2.1 Өсөлтийн хоцролттой 5 хүртэлх насны хүүхдийн тархалт (Биеийн өндөр, насны харьцаа нь ДЭМБ-аас боловсруулсан хүүхдийн өсөлтийн стандарт харьцааны голчоос "- 2 стандарт хазайлтаас" доогуур) | |
2.2.2 Хоол тэжээлийн дутагдалтай 5 хүртэлх насны хүүхдийн тархалт, төрлөөр (туранхай ба илүүдэл жинтэй), (Биеийн жин, өндрийн харьцаа нь ДЭМБ-аас боловсруулсан хүүхдийн өсөлтийн стандарт харьцааны голчоос " +2 стандарт хазайлтаас" их эсвэл "- 2 стандарт хазайлтаас" доогуур) | |
2.3.1 1 ажилтанд ногдох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, Фермийн аж ахуй/ бэлчээрийн мал аж ахуй/ ойн аж ахуйн нэгжийн хэмжээгээр | |
2.3.2. Хоол хүнсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дундаж орлого, хүйс, үндсэн засаг захиргаагааны нэгжээр | |
2.4.1. Бүтээмжтэй, тогтвортой хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд ашиглагддаг хөдөө аж ахуйн газар нутгийн эзлэх хувь | |
2.5.1. Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр дунд болон урт хугацаанд ашиглахаар зориулалтын байгууламжид хадгалсан ургамал, амьтны генетикийн нөөц | |
2.5.2. Устах эрсдэлтэй, устах эрсдэлгүй, устах эрсдэлийн үл мэдэгдэх түвшинд байгаа нутгийн үүлдрийн малын эзлэх хувь | |
2.а.1. Засгийн газрын хөдөө аж ахуйд зориулсан Зардлын Индекс | |
2.a.2. ХАА-н салбарт зориулсан хөгжлийн албан ёсны тусламж, орлого, сая. ам доллар | |
2.b.1 Хөдөө аж ахуйн экспортын татаас | |
2.c.1 Хүнсний үнийн огцом өөрчлөлтийн үзүүлэлт | |
ЗОРИЛГО 3. ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ | |
3.1.1 Эхийн эндэгдлийн харьцаа (100 000 амьд төрөлтөд ногдох эндсэн эхийн тоо) | |
3.1.2 Эмнэлгийн мэргэжилтний эх барьсан төрөлтийн эзлэх хувь | |
3.2.1 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны эндсэн хүүхдийн тоо) | |
3.2.2 Нялхсийн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох эндсэн нярайн тоо) | |
3.3.1 Халдваргүй 1000 хүнд ногдох тухайн жилд ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо | |
3.3.2 Сүрьеэгийн өвчлөлийн түвшин (1000 хүнд ногдох тухайн жилд сүрьеэгээр өвчилсөн хүний тоо) | |
3.3.3 Хумхаагийн өвчлөлийн түвшин (100,000 хүнд ногдох тухайн жилд хумхаагаар өвчилсөн хүний тоо) | |
3.3.4 Гепатит В-гийн өвчлөлийн түвшин (100,000 хүнд ногдох тухайн жилд гепатит В-гийн халдвар авсан хүний тоо) | |
3.3.5 Халуун орны ховор өвчний эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийн тоо | |
3.4.1 Зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин болон амьсгалын замын архаг өвчний шалтгаант нас баралтын түвшин (10,000 хүнд ногдох) | |
3.4.2 Амиа хорлолтын (10,000 хүнд ногдох амиа хорлосон хүний тоо) | |
3.5.1 Мансууруулах бодис хэрэглэгчдийн эмчилгээнд хамрагдалтын хувь (эмийн эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, нийгмийн нөхөн сэргээх-нийгэмшүүлэх тусламж) | |
3.5.2 Тухайн жилд 15, түүнээс дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, литрээр | |
3.6.1 Зам тээврийн ослын шалтгаант нас баралтын түвшин (10 000 хүнд ногдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоо) | |
3.7.1 Гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээ нь жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн аргаар хангагдсан нөхөн үржихүйн насны (15-49) эмэгтэйчүүдийн хувь | |
3.7.2 Өсвөр насны охидын төрөлтийн түвшин (10-14, 15-19 насны 1000 охидод ногдох тухайн насны бүлгийн охидын төрөлтийн тоо) | |
3.8.1 Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний хамралтын хувь | |
3.8.2. Өрхийн зардлын дийлэнх хувийг эрүүл мэнддээ зарцуулдаг хүн амын эзлэх хувь | |
3.9.1. Дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоор нөхцөлдсөн нас баралтын түвшин (10 000 хүнд ногдох) | |
3.9.2. Баталгаагүй ундны ус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжаар нөхцөлдсөн нас баралтын түвшин (10 000 хүнд ногдох) | |
3.9.3 Санамсаргүй хордох, хорт бодист өртснөөс шалтгаалсан нас баралтын түвшин (10 000 хүнд ногдох) | |
3.a.1 15, түүнээс дээш насны хүм амын тамхины хэрэглээ | |
3.b.1 Үндэсний хөтөлбөрт тусгагдсан, бүх төрлийн вакцинжуулалтад хамрагдсан зорилтот хүн амын эзлэх хувь | |
3.b.2 Эрүүл мэндийн судалгаа, эрүүл мэндийн анхан шатны салбарт үзүүлэх хөгжлийн албан ёсны нийт цэвэр тусламж | |
3.b.3. Зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй хангах нөөцтэй, бэлэн байдлыг хангаж ажилладаг эрүүл мэндийн байгууллагуудын эзлэх хувь | |
3.c.1 Эрүүл мэндийн ажилтнуудын нягтрал, тархалт | |
3.d.1 Олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэх чадавх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн бэлэн байдал | |
ЗОРИЛГО 4. ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ | |
4.1.1. (i) Унших болон (ii) тоо бодох наад захын чадварыг эзэмшсэн (a) 2/3-р анги, (b) Бага анги төгссөн, (c) Дунд анги төгссөн хүүхэд, залуучуудын эзлэх хувь, хүйсээр | |
4.2.1. Эрүүл мэндийн байдал, сэтгэх, суралцах чадвар, нийгэм-сэтгэл зүйн хөгжлийн хувьд зөв төлөвшилтэй 5 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь | |
4.2.2 Сургуульд орох албан ёсны насанд хүрэхээс нэг жилийн өмнө зохион байгуулалттай сургалтад хамрагдсан хүүхдийн эзлэх хувь | |
4.3.1. Сүүлийн 12 сарын хугацаанд албан болон албан бус боловсрол, сургалтад хамрагдсан насанд хүрэгчид, залуучуудын эзлэх хувь, хүйсээр | |
4.4.1 Мэдээлэл харилцаа холбоо, технологийн ур чадвартай насанд хүрэгсэд болон залуучуудын эзлэх хувь, ур чадварын төрлөөр | |
4.5.1 Энэ жагсаалтад орсон боловсролын бүх үзүүлэлтийн задаргаагаар гарах Тэнцвэрт байдал (паритет)-ын индекс (эрэгтэй/эмэгтэй, хот/хөдөө орон нутгийн, баян чинээлэг/ядуу, доогуур орлоготой бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй, мөргөлдөөнд өртсөн гэх зэрэг) | |
4.6.1 Тухайн насны бүлгийн хүмүүсийн дотор (а) бичиг үсгийн болон (b) тоо тооллын анхан шатны үйлдлийн наад захын мэдлэг, чадвартай хүн амын эзлэх хувь, хүйсээр | |
4.7.1 (i) Дэлхийн иргэний боловсрол жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлыг хамруулсан (ii)тогтвортой хөгжлийн боловсролыг (a) үндэсний боловсролын бодлого, (b) сургалтын хөтөлбөр, (c) багш нарын боловсрол болон (d) суралцагчийн үнэлгээнд тусгасан байдал | |
4.a.1 (a) Цахилгаан эрчим хүчинд холбогдсон; (b) сургалтын зорилгоор ашиглах интернэттэй; (c) сургалтын зорилгоор ашиглах компьютертэй; (d) хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан дэд бүтэц, сургалтын материалаар хангагдсан, (e) ундны усаар хангагдсан; (f) эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн байгууламжтай; (g) гар угаах өрөөтэй (WASH үзүүлэлтийн тодорхойлолтын дагуу) сургуулиудын эзлэх хувь | |
4.b.1 Сургалтын тэтгэлэгт зориулсан хөгжлийн албан ёсны тусламж, мян.ам.доллар | |
4.c.1 Тухайн шатны сургуульд багшлах ур чадварын хамгийн бага шатны сургалтад багш болохоосоо өмнө болон багш болсны дараа хамрагдсан багш нарын эзлэх хувь (а) сургуулийн өмнөх, (b) бага, (c) дунд, (d) ахлах сургуулийн багш нар | |
ЗОРИЛГО 5. ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ | |
5.1.1 Хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх, эрх тэгш байдлыг цогцлоох, хангах, үнэлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн эсэх | |
5.2.1 Сүүлийн 12 сарын хугацаанд одоогийн болон өмнөх нөхөр, хамтран амьдрагч, найз залуугийнхаа зүгээс бие махбодын, бэлгийн эсвэл сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байсан 15, түүнээс дээш насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь | |
5.2.2 Дотны хамтрагчаас бусад этгээдийн зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15, түүнээс дээш насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь, насаар, тохиолдол гарсан байршлаар | |
5.3.1 15 болон 18 наснаасаа өмнө гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай болсон 20-24 насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь | |
5.3.2 Эмэгтэй бэлэг эрхтнийг хөндөх/хөвч таслах үйл хийлгэсэн 15-49 насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь (зөвхөн хамааралтай улс орнуудын хувьд), насны бүлгээр | |
5.4.1 Гэрийн болон асран халамжлах үнэ төлбөргүй хөдөлмөрт зарцуулсан цаг хүйс, нас, байршлаар | |
5.5.1 УИХ, орон нутгийн эрх барих хуралд суудалтай эмэгтэйчүүдийн эзлэх хувь | |
5.5.2 Удирдах албан тушаалд ажилладаг эмэгтэйчүүдийн эзлэх хувь | |
5.6.1. Бэлгийн харилцаанд орох, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл хэрэглэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг авах талаар бие дааж шийдвэр гаргадаг 15-49 насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь | |
5.6.2 15, түүнээс дээш насны эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, боловсролыг бүрэн, тэгш хүртээмжтэй авах эрхийг баталгаажуулсан хууль тогтоомж, дүрэм, журамтай эсэх | |
5.a .1 а) Хөдөө аж ахуй эрхлэгчдэд хөдөө аж ахуйн газар эзэмших хууль ёсны эрхтэй хүн амын эзлэх хувь, хүйсээр, b) ХАА-н газар эзэмших хууль ёсны эрхтэй хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, газар эзэмших эрхийн хэлбэрээр | |
5.a.2 Эмэгтэйчүүдийн газар эзэмших, захиран зарцуулах тэгш эрхийг баталгаажуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх | |
5.b.1. Гар утастай хүн амын эзлэх хувь, хүйсээр | |
5.c.1. Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор төсөв хуваарилах, хянах тогтолцоотой эсэх | |
ЗОРИЛГО 6. БАТАЛГААТ УНДНЫ УС АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖААР ХАНГАХ | |
6.1.1 Баталгаат ундны усны үйлчилгээгээр хангагдсан хүн амын эзлэх хувь | |
6.2.1 a) Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн үйлчилгээгээр хангагдсан хүн амын эзлэх хувь (b) гар угаах саван, ус, угаалтуурыг хамруулна | |
6.3.1 Цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэрлэсэн усны эзлэх хувь | |
6.3.2 Усны чанарын цэвэр үнэлгээтэй усны обьектын эзлэх хувь | |
6.4.1 Ус ашиглалтын үр ашгийн өөрчлөлт | |
6.4.2 Усны хомсдлын түвшин: цэнгэг усны нийт нөөцөөс авч ашиглаж байгаа усны эзлэх хувь | |
6.5.1 Усны нөөцийн нэгдсэн менежмент (УННМ)-ийн хэрэгжилтийн түвшин (0- 100) | |
6.5.2. Хилийн усны гэрээ хэлэлцээрт хамрагддаг хил дамнасан усны сав газрын эзлэх хувь | |
6.6.1 Цаг хугацааны явцад гарсан усны экосистемийн өөрчлөлт | |
6.а.1 Усан хангамж, ариун цэврийн байгууламжтай холбогдох Засгийн газрын үйл ажиллагаа, хөтөлбөрт зориулсан албан ёсны хөгжлийн тусламж | |
6.b.1 Ус болон ариун цэврийн менежментэд орон нутгийн иргэдийн оролцоог бий болгох үйл ажиллагааны бодлого, журамтай орон нутгийн засаг захиргааны нэгжийн эзлэх хувь | |
ЗОРИЛГО 7. СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ НЭВТРҮҮЛЭХ | |
7.1.1 Цахилгаан эрчим хүчээр хангагдсан хүн амын эзлэх хувь | |
7.1.2 Цэвэр түлш, технологийг голчлон хэрэглэдэг хүн амын эзлэх хувь | |
7.2.1 Нийт эрчим хүчний эцсийн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь | |
7.3.1 ДНБ, анхдагч эрчим хүчээр хэмжсэн эрчим хүчний үр ашиг | |
7.a.1. Цэвэр эрчим хүчний судалгаа шинжилгээ, хөгжил, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, түүний дотор хосолмол системийг дэмжих чиглэлээр хөгжиж буй орнуудад үзүүлсэн олон улсын санхүүгийн тусламж, сая.ам доллар | |
7.b.1. ДНБ-нд эзлэх эрчим хүчний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт болон тогтвортой хөгжлийг дэмжсэн дэд бүтэц, технологид зориулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ | |
ЗОРИЛГО 8. ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ | |
8.1.1 Зэрэгцүүлэх үнээр тооцсон нэг хүнд ногдох ДНБ-ний жилийн өсөлт | |
8.2.1 Зэрэгцүүлэх үнээр тооцсон нэг ажиллагчид ногдох ДНБ-ний жилийн өсөлт | |
8.3.1 Хөдөө аж ахуйн бус салбарын албан бус сектори ажил эрхлэгчдийн эзлэх хувь, хүйсээр | |
8.4.1 Материалын өгөөж (МӨ) ба нэг хүнд ногдох МӨ, ДНБ-д ногдох материалын өгөөж | |
8.4.2. Дотоодын материалын хэрэглээ, нэг хүнд ногдох дотоодын материалын хэрэглээ, ДНБ-д ногдох дотоодын материалын хэрэглээ | |
8.5.1 Эмэгтэй, эрэгтэй ажиллагчдын цагийн дундаж хөлс | |
8.5.2 Ажилгүйдлийн түвшин (хувиар), хүйс, насны бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр | |
8.6.1 Боловсрол эзэмшээгүй, хөдөлмөр эрхлээгүй болон сургалтад хамрагдаагүй 15-24 насны залуучуудын эзлэх хувь | |
8.7.1. Хөдөлмөр эрхэлж буй 5-17 насны хүүхдийн тоо, эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр | |
8.8.1. Ажлын байр дахь хүнд болон хөнгөн осол гэмтлийн давтамж, хүйсээр, цагаачлалын байдлаар | |
8.8.2. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмж болон үндэсний хууль тогтоомжид үндэслэн гарах эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон хамтын хэлэлцээртэй холбоотой хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн түвшин | |
8.9.1. ДНБ болон түүний өсөлтөд аялал жуулчлалын салбарын нэмэгдэл өртгийн эзлэх хувь | |
8.9.2. Нийт аялал жуулчлалын ажлын байранд тогтвортой аялал жуулчлалын салбарын ажлын байрны эзлэх хувь | |
8.10.1 (a) 100,000 насанд хүрэгчдэд ногдох арилжааны банкны салбарууд, (b) 100,000 насанд хүрэгчдэд ногдох АТМ-ын тоо | |
8.10.2 Гар утсаар банк, санхүүгийн үйлчилгээ авсан насанд хүрэгчид (15, түүнээс дээш насны)-ийн эзлэх хувь | |
8.а.1 Худалдааны үүрэг, амлалт, зарцуулалтад зориулсан тусламж, сая ам.доллар | |
8.b.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний стратегийн хүрээнд эсвэл тусад нь боловсруулан хэрэгжүүлж байгаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний стратегитай эсэх | |
ЗОРИЛГО 9. ИННОВАЦИ БОЛОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ | |
9.1.1 Бүх улирлын туршид замаас 2 км зайтай амьдарч байгаа хөдөөгийн хүн амын эзлэх хувь | |
9.1.2 Зорчигч болон ачаа тээврийн хэмжээ, тээврийн төрлөөр (агаараар, авто зам, төмөр зам, усан замаар) | |
9.2.1 ДНБ-д боловсруулах үйлдвэрлэлийн нэмэгдэл өртгийн эзлэх хувь, 1 хүнд ногдох боловсруулах үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг | |
9.2.2 Нийт ажиллагчдаас боловсруулах салбарт ажиллагчдын эзлэх хувь | |
9.3.1 Нийт аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөгт жижиг үйлдвэрлэлийн эзлэх хувь | |
9.3.2 Зээл авахаар бүртгүүлсэн болон зээлтэй жижиг үйлдвэрлэгчдийн эзлэх хувь | |
9.4.1 Нэмэгдэл өртгийн нэгжид ногдох нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ | |
9.5.1 ДНБ-д Судалгаа, хөгжлийн салбарын зардлын эзлэх хувь | |
9.5.2 1 сая оршин суугчдад ногдох орон тооны судлаачдын тоо | |
9.а.1. Дэд бүтцэд чиглэсэн албан ёсны олон улсын нийт тусламж, (албан ёсны хөгжлийн тусламж болон бусад тусламжийн хэмжээ) | |
9.b.1 ДНБ-нд дунд болон өндөр технологийн үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртгийн эзлэх хувь | |
9.c.1 Хөдөлгөөнт холбооны сүлжээнд хамрагдсан нийт хүн амын эзлэх хувь, технологийн төрлөөр | |
ЗОРИЛГО 10. ТЭГШ БУС БАЙДЛЫГ БУУРУУЛАХ | |
10.1.1 Хүн амын нийт хэрэглээнд хамгийн бага хэрэглээтэй 40 хувийн хүн амын орлого, зарлагын эзлэх хувийн жингийн өөрчлөлт (өсөлт) | |
10.2.1 Дундаж орлоготой 50 хувиас доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр | |
10.3.1 Олон улсын хүний эрхийн хуулиар хориглосон ялгаварлан гадуурхах явдлын аль нэг тохиолдлоор сүүлийн 12 сард гадуурхагдсан, доромжлуулсан гэж мэдүүлсэн хүн амын эзлэх хувь | |
10.4.1 ДНБ-д цалин, нийгмийн хамгааллын шилжүүлгийн эзлэх хувь | |
10.5.1 Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлт | |
10.6.1.Олон улсын байгууллагад санал өгөх эрхтэй хөгжиж буй орнуудын эзлэх хувь | |
10.7.1 Гадаадад ажилласан жилийн нийт орлогод тухайн ажилтны ажилд ороход зарцуулсан зардлын эзлэх хувь | |
10.7.2 Шилжин суурьших сайн бодлогыг хэрэгжүүлдэг эсэх | |
10.a.1 Импортын тэг тарифтай нэн буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын импортын бүтээгдэхүүнд ногдуулсан тарифын эзлэх хувь | |
10.b.1. Хөгжилд зориулсан хөрөнгийн хэмжээ, (сая ам.доллар) | |
10.c.1 Мөнгөн гуйвуулгын дүнд эзлэх гуйвуулгын зардал | |
ЗОРИЛГО 11. ЭЭЛТЭЙ ХОТ, ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ | |
11.1.1 Орон сууцны тохиромжгүй нөхцөл, зөвшөөрөлгүй бүсэд суурьшсан, урц, овоохойд амьдардаг хотын хүн амын эзлэх хувь | |
11.2.1 Улаанбаатар хотод нийтийн тээврээр үйлчлүүлсэн хүн амын тоо | |
11.3.1 Газар ашиглалтын хувийг хүн амын өсөлтийн хувьд харьцуулсан харьцаа | |
11.3.2. Хот төлөвлөлтөд иргэний нийгмийн шууд оролцоог бүрдүүлсэн, тогтмол, ардчилсан байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг удирдлага, төлөвлөлттэй хотуудын эзлэх хувь | |
11.4.1. Үндэсний соёл, байгалийн өвийг хадгалах, хамгаалахад зориулагдсан нэг хүнд ногдох нийт зардлын хэмжээ, мян.төгрөг | |
11.5.1 100,000 хүнд ногдох гамшгийн улмаас амь насаа алдсан, сураггүй болсон болон гамшигт шууд нэрвэгдсэн хүний тоо | |
11.5.2. Дотоодын нийт бүтээгдэхүүнд гамшгаас үүдэлтэй эдийн засгийн шууд хохирлын эзлэх хувь (ДНБ), үндсэн дэд бүтцэд учруулсан гэмтэл, суурь үйлчилгээ тасалдсан тоо | |
11.6.1 Хот суурин газарт тогтмол цуглуулдаг хатуу хог хаягдал, түүнээс эцсийн боловсруулалт хийгдсэн хатуу хог хаягдын эзлэх хувь, хотоор | |
11.6.2 Хотын агаар дахь нарийн болон том ширхэглэгт тоосонцрын (өөрөөр хэлбэл, PM 2.5 болон PM 10) жилийн дундаж хэмжээ (хүнд харьцуулсан) | |
11.7.1 Бүх нийтийн хэрэгцээнд зориулсан задгай талбайтай барилгажуулсан газрын эзлэх дундаж хувь | |
11.7.2 Сүүлийн 12 сард бие махбодын хохирол амссан, бэлгийн дарамтад орсон хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар, хэрэг гарсан байршлаар | |
11.а.1 Хүн амын хэтийн тооцоо болон хэрэгцээт нөөц боломжтой уялдуулсан хот, бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлдэг хотод амьдардаг хүн амын эзлэх хувь, хотын хэмжээгээр | |
11.b.1 Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд авч хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны суурь баримт бичигтэй уялдуулсан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийг баталж, хэрэгжүүлдэг эсэх | |
11.b.2 Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн стратегийг баталж, хэрэгжүүлдэг орон нутгийн засаг захиргааны эзлэх хувь | |
11.c.1. Дотоодын материал ашиглаж хэмнэлттэй, бат бөх, үр ашигтай барилга барих, сайжруулахад олгосон санхүүгийн тусламжийн эзлэх хувь | |
ЗОРИЛГО 12. ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ | |
12.1.1 Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн талаар үндэсний төлөвлөгөөтэй эсвэл үндэсний төлөвлөгөөндөө эдгээрийг зорилт, үндсэн чиглэл болгон тусгасан эсэх | |
12.2.1 Материалын өгөөж (МӨ) ба нэг хүнд ногдох МӨ, ДНБ-д ногдох материалын өгөөж | |
12.2.2. Дотоодын материалын хэрэглээ, нэг хүнд ногдох дотоодын материалын хэрэглээ, ДНБ-д ногдох дотоодын материалын хэрэглээ | |
12.3.1 Дэлхийн хүнсний алдагдлын индекс | |
12.4.1 Аюултай хог хаягдал, бусад химийн бодисын тухай байгаль орчны олон улсын олон талт гэрээ, хэлэлцээрийн дагуу мэдээлэл солилцох үүргээ биелүүлж байгаа эсэх | |
12.4.2. Нэг хүнд ногдох аюултай хог хаягдал, устгасан хог хаягдлын эзлэх хувь, устгалын төрлөөр | |
12.5.1 Хог хаягдлын дахин боловсруулалтын үндэсний түвшин, дахин боловсруулсан материалын хэмжээ, тонноор | |
12.6.1 Тогтвортой байдлын тайланг хэвлэн нийтэлдэг компаниудын тоо | |
12.7.1 Төрийн худалдан авах ажиллагааны тогтвортой бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй эсэх | |
12.8.1. (i) Дэлхийн иргэний боловсрол уур амьсгалын өөрчлөлтийн талаар тусгасан (ii) тогтвортой хөгжлийн боловсролыг a) боловсролын үндэсний бодлого, (b) сургалтын хөтөлбөр, (c) багш нарын боловсрол болон (d) суралцагчийн үнэлгээнд тусгасан байдал | |
12.а.1. Байгаль орчинд ээлтэй технологи, үйлдвэрлэл, тогтвортой хэрэглээнд зориулсан судалгаа, хөгжлийн тусламж | |
12.b.1. Тогтвортой аялал жуулчлалын стратеги, бодлого болон хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй эсэх | |
12.c.1 ДНБ-д ногдох хатуу түлшний татаасны хэмжээ (үйлдвэрлэл, хэрэглээ), нийт төсвийн зарлагад хатуу түлшинд зарцуулсан зардлын эзлэх хувь | |
ЗОРИЛГО 13. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮР НӨЛӨӨГ БАГАСГАХ | |
13.1.1 100,000 хүнд ногдох гамшгийн улмаас амь насаа алдсан, сураггүй болсон болон гамшигт шууд нэрвэгдсэн хүний тоо | |
13.1.2. Гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд авч хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны суурь баримт бичигтэй уялдуулсан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийг баталж, хэрэгжүүлдэг эсэх | |
13.1.3 Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн стратегийг баталж, хэрэгжүүлдэг орон нутгийн засаг захиргааны эзлэх хувь | |
13.2.1 Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, хүнсний үйлдвэрлэлд аюул учруулахааргүй уур амьсгалын уян байдал, хүлэмжийн хийн ялгарлын талаар нэгдсэн бодлого, стратеги, төлөвлөлттэй эсэх, (тийм-1, үгүй-2) | |
13.3.1 Бага, дунд, дээд боловсролын хөтөлбөртөө гамшгийг бууруулах, дасан зохицох, нөлөөллийг бууруулах, урьдчилан сэрэмжлүүлэх талаар тусгасан эсэх | |
13.3.2 Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, технологи дамжуулах, хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд институци, системийн болон хувь хүний чадавхыг бэхжүүлэхэд гаргасан ахиц | |
13.a.1 2020 оноос 2025 он хүртэл 100 тэрбум ам.долларыг бүрдүүлэх үүрэг амлалтыг биелүүлэхээр жил бүр бүрдүүлсэн хөрөнгийн хэмжээ, ам.доллараар | |
13.b.1 Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн болон эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн үр дүнтэй, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төлөвлөлт, удирдлагын чадавхыг дээшлүүлэх механизмыг бий болгоход мэргэжлийн дэмжлэг авч байгаа эсэх | |
ЗОРИЛГО 14. ДАЛАЙ ТЭНГИСИЙН НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ | |
14.1.1 Далайн эрэг хавийн евтрофикаци болон хөвж байгаа хуванцар хаягдлын нягтаршлын индекс | |
14.2.1. Экосистемд суурилсан аргыг ашиглан ажиллаж байгаа эдийн засгийн онцгой бүсийн эзлэх хувь | |
14.3.1. Дээж цуглуулах станцуудад хэмжсэн далайн усны хүчиллэгийн дундаж түвшин (рН) | |
14.4.1 Биологийн тогтвортой түвшнийг хангах загасны нөөцийн эзлэх хувь | |
14.5.1 Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн эзлэх талбай | |
14.6.1 Хууль бус, мэдээлээгүй болон зохицуулалтгүй загас агнууртай тэмцэхэд чиглэсэн олон улсын гэрээний хэрэгжилтийн түвшин | |
14.7.1 Тогтвортой загасны аж ахуйн ДНБ-д эзлэх хувь, хөгжиж буй жижиг арлын орнууд, буурай хөгжилтэй орнууд, бүх улс орнуудаар | |
14.а.1. Төсвөөс далайн технологийн чиглэлийн судалгаанд хуваарилсан зардал | |
14.b.1. Бичил загасны аж ахуйн далайн баялгийг ашиглах, зах зээлд гаргах эрхийг нь хүлээн зөвшөөрсөн, хамгаалсан хууль эрх зүй, бодлого, институцийн тогтолцоог бий болгож байгаа явц байдал, улс орнуудаар | |
14.c.1 Далайг хамгаалах, далай түүний баялгийг тогтвортой ашиглах зорилгоор Далайн хуулийн тухай НҮБ-ын конвенцэд заасны дагуу далайн холбогдолтой арга хэрэгсэл, хууль эрх зүй, бодлого, институцийн орчноор дамжуулан ОУ-ын хууль эрх зүйг соёрхон баталж, зөвшөөрч, хэрэгжүүлэх чиглэлд ахиц, дэвшил гаргаж байгаа эсэх | |
ЗОРИЛГО 15. ХУУРАЙ ГАЗРЫН ЭКО СИСТЕМИЙГ ХАМГААЛАХ | |
15.1.1. Ойгоор бүрхэгдсэн газрын нийт газар нутагт эзлэх хувь | |
15.1.2. Эх болон хуурай газар, цэнгэг усны биологийн олон янз байдлын томоохон газруудын эзлэх хувь, экосистемийн төрлөөр |
|
15.2.1 Ойн тогтвортой менежментийн чиглэлээр гарч байгаа ахиц дэвшил | |
15.3.1. Доройтсон газар нутгийн нийт газар нутагт эзлэх хувь | |
15.4.1. Өндөр уулын биологийн олон янз байдлын хувьд чухал ач холбогдолтой хамгаалагдсан газар нутгийн эзлэх хувь | |
15.4.2 Өндөр уулын ургамлан нөмрөгийн индекс | |
15.5.1. Улаан дансны индекс | |
15.6.1. Генетик нөөцийн үр шимийг шударга, тэгш хүртээхэд чиглэсэн эрх зүй, удирдлага болон бодлогыг баталсан эсэх | |
15.7.1. Хууль бусаар агнасан зэрлэг ан амьтдыг арилжсан худалдааны эзлэх хувь | |
15.8.1 Түрэмгийлэгч, харь зүйлээс хамгаалах, хянах чиглэлээр эрх зүйн зохицуулалттай, хөрөнгө гаргадаг эсэх | |
15.9.1 Биологийн төрөл зүйлийн стратегийн төлөвлөгөө /2011-2020/-ний Айчи-н биологийн олон янз зүйлийн зорилт 2-той уялдуулсан үндэсний зорилтод чиглэсэн ахиц дэвшил | |
15.а.1 Экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглалтын менежментэд зарцуулсан хөгжлийн албан ёсны тусламж, болон төсвийн зардлын хэмжээ, тэрбум төг | |
15.b.1 Ойжуулалт, ой нөхөн сэргээлт, ойн тогтвортой менежментэд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, тэрбум төг | |
15.с.1. Хууль бусаар агнасан зэрлэг ан амьтдыг арилжсан худалдааны эзлэх хувь | |
ЗОРИЛГО 16. ЭНХ ТАЙВАН, ШУДАРГА ЁСЫГ ЦОГЦЛООХ | |
16.1.1 100,000 хүнд ногдох санаатай аллагын хохирогчдын тоо | |
16.1.2 100,000 хүнд ногдох зөрчилдөөн, мөргөлдөөнөөс үүдэлтэй нас баралтын тоо, хүйсээр, насны бүлгээр, тохиолдлоор | |
16.1.3 Сүүлийн 12 сард бие бялдар, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн амын эзлэх хувь | |
16.1.4. Амьдардаг орчиндоо ганцаараа явахад аюулгүй байдлыг мэдэрдэг хүн амын эзлэх хувь | |
16.2.1. Сүүлийн нэг сард асран хамгаалагчаасаа ямар нэг бие махбодын шийтгэл болон сэтгэл санааны түрэмгийлэлд өртсөн 1-17 насны хүүхдийн эзлэх хувь | |
16.2.2. 100,000 хүнд ногдох хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тоо | |
16.2.3 18 хүртэлх насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан 18-29 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн эзлэх хувь | |
16.3.1 Өмнөх 12 сарын хугацаанд хүчирхийллийн хохирогч болсноо эрх бүхий байгууллага болон бусад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн зөрчил шийдвэрлэх байгууллагад мэдээлсэн хохирогчдын эзлэх хувь | |
16.3.2 Нийт хоригдогчдоос сэжигтнээр татагдсан хүний эзлэх хувь | |
16.4.1 Дотоод, гадаад санхүүгийн хууль бус урсгалын нийт хэмжээ, тухайн үеийн ам.долларын ханшаар | |
16.4.2 Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу эрх бүхий байгууллагаас хууль бус гарал үүслийг нь мөрдөж тогтоож, хураагдсан, олдсон, тушаасан галт зэвсгийн эзлэх хувь | |
16.5.1 Сүүлийн 12 сард хамгийн багадаа нэг удаа төрийн албан хаагчтай харилцсан иргэдээс төрийн албан хаагчдад авлига өгсөн, эсвэл төрийн албан хаагчаас авилга өгөхийг гуйлгуулсан хүмүүсийн эзлэх хувь | |
16.5.2 Сүүлийн 12 сард хамгийн багадаа нэг удаа төрийн албан хаагчтай харилцсан аж ахуйн нэгжээс төрийн албан хаагчдад авлига өгсөн, эсвэл төрийн албан хаагчаас авилга өгөхийг гуйлгуулсан аж ахуйн нэгжийн эзлэх хувь | |
16.6.1 Анх батлагдсан төсөвт засгийн газрын зардлын эзлэх хувь | |
16.6.2 Төрийн албаар үйлчлүүлсэн сүүлийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун байгаа хүн амын эзлэх хувь | |
16.7.1 Төрийн албан хаагчид, хүйсээр, насны бүлгээр | |
16.7.2. Шийдвэр гаргалт нь хүртээмжтэй, хариуцлагатай байдагт итгэдэг хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар, хүн амын бүлгээр | |
16.8.1.Олон улсын байгууллагад хөгжиж буй орнуудын гишүүнчлэл, санал өгөх эрхийн эзлэх хувь | |
16.9.1 Төрөлтийг нь иргэний бүртгэлийн байгууллага бүртгэсэн 5 хүртэлх насны хүүхдүүдийн эзлэх хувь, насны бүлгээр | |
16.10.1 Сүүлийн 12 сард сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, ҮЭ-ийн болон хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнуудыг амийг нь хөнөөсөн, хулгайлсан, сураггүй болгосон, дур зоргоор баривчлан эрүүдэн шүүсэн тохиолдлын тоо | |
16.10.2 Олон нийтийн мэдээлэл авах эрхийг үндсэн хууль, бусад хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын түвшинд баталгаажуулж, хуульчилсан эсэх | |
16.а.1 Парисын зарчмыг мөрдлөг болгодог хүний эрхийн бие даасан байгууллагатай эсэх | |
16.b.1 Олон улсын хүний эрхийн хуулиар хориглосон ялгаварлан гадуурхах явдлын аль нэг тохиолдлоор сүүлийн 12 сард гадуурхагдсан, доромжлуулснаа мэдүүлсэн хүн амын эзлэх хувь | |
ЗОРИЛГО 17. ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ | |
17.1.1. ДНБ-д эзлэх төсвийн нийт орлого | |
17.1.2. Орон нутгийн татвараас санхүүжигддэг орон нутгийн төсвийн эзлэх хувь | |
17.2.1 ЭЗХАХБ, Хөгжлийн тусламжийн хорооны (DAC) донор орнуудын үндэсний нийт орлогод эзлэх буурай хөгжилтэй орнуудад үзүүлж буй хөгжлийн албан ёсны цэвэр болон нийт тусламж | |
17.3.1 Улсын нийт төсөвт гадаадын шууд хөрөнгө оруулалт болон хөгжлийн албан ёсны тусламжийн эзлэх хувь | |
17.3.2 ДНБ-д эзлэх мөнгөн гуйвуулгын хэмжээ, ам. доллараар | |
17.4.1 Бараа, үйлчилгээний экспорт дахь өрийн үйлчилгээний эзлэх хувь | |
17.5.1. Буурай хөгжилтэй орнуудад зориулсан хөрөнгө оруулалтыг дэмжих горимыг баталсан эсэх | |
17.6.1. Улс орнуудын хооронд байгуулсан шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны гэрээ, хөтөлбөрийн тоо, хамтын ажиллагааны хэлбэрээр | |
17.6.2. 100 оршин суугчдад ногдох суурин интернэтийн өргөн зурвас ашиглах бүртгэлийн тоо, интернетийн хурдаар | |
17.7.1 Хөгжиж буй орнуудад байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх, дамжуулах, тараах болон тархцыг дэмжихээр батлагдсан санхүүжилтийн нийт дүн | |
17.8.1 Интернэт ашигладаг хувь хүмүүсийн эзлэх хувь | |
17.9.1. Хөгжиж буй орнуудын санхүүгийн болон техникийн тусламж, доллараар (Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөд болон гурван талт хамтын ажиллагааны хүрээнд) | |
17.10.1. Дэлхийн жигнэсэн тарифын дундаж | |
17.11.1 Монгол Улсын экспортын дэлхийн экспортод эзлэх хувь | |
17.12.1 Хөгжиж буй орнууд, нэн буурай хөгжилтэй болон хөгжиж буй жижиг арлын орнуудад тулгарч байгаа дундаж тариф | |
17.13.1. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд | |
17.14.1 Тогтвортой хөгжүүлэх бодлогын уялдааг сайжруулах механизмыг бүрдүүлсэн эсэх | |
17.15.1. Монгол Улсын үр дүнгийн тогтолцоо, төлөвлөлтийн арга хэрэгслийг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд ашиглаж байгаа байдал | |
17.16.1. Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд дэмжлэг болох хөгжлийн үр ашигтай байдлын хяналт, шинжилгээний олон талт оролцогчдын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлаа тайлагнаж байгаа эсэх | |
17.17.1 Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжихээр амласан дүн, ам.доллараар | |
17.18.1. Албан ёсны статистикийн үндсэн зарчмын дагуу холбогдох зорилтоор улсын түвшинд бүх задаргаагаар гардаг тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн эзлэх хувь | |
17.18.2. Албан ёсны статистикийн үндсэн зарчмыг тусгасан статистикийн хууль тогтоомжтой эсэх | |
17.18.3. Бүрэн санхүүжилттэй, хэрэгжилтийн шатанд яваа статистикийн үндэсний хөтөлбөртэй эсэх | |
17.19.1 Хөгжиж буй орнуудын статистикийн чадавхыг бэхжүүлэхэд бэлэн байгаа бүх хөрөнгийн хэмжээ, доллараар | |
17.19.2. (a) Сүүлийн 10 жилд хүн ам, орон сууцны тооллогыг наад зах нь 1 удаа зохион байгуулсан, (b) нас баралтын бүртгэлийг 80%, төрөлтийн бүртгэлийг 100% -д хүргэсэн эсэх (тийм-1, үгүй-2) |
* Эх үүсвэр: НҮБ-ын ТХЗ-ын Бүс дундын ажлын хэсэг боловсруулав. https://unstats.un.org/sdgs/iaeg-sdgs/tier-classification/