“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан.
Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.
“Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.
НИЙГЭМ
ЭДИЙН ЗАСАГ
БАЙГАЛЬ ОРЧИН
2017 оны 3 сард НҮБ-ын Статистикийн комиссын 48-р чуулганаар ТХЗ-ын хэрэгжилтийг дүгнэх 244 шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон байна.
Зорилго |
Зорилгын нэр |
Зорилт |
Үзүүлэлт |
1 |
Ядуурлыг устгах |
7 |
14 |
2 |
Өлсгөлөнг зогсоох |
8 |
13 |
3 |
Эрүүл мэндийг дэмжих |
13 |
27 |
4 |
Чанартай боловсролыг дэмжих |
10 |
11 |
5 |
Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах |
9 |
14 |
6 |
Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах |
8 |
11 |
7 |
Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх |
5 |
6 |
8 |
Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох |
12 |
17 |
9 |
Инноваци болон дэд бүтцийн нэмэгдүүлэх |
8 |
12 |
10 |
Тэгш бус байдлыг бууруулах |
10 |
11 |
11 |
Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих |
10 |
15 |
12 |
Хариуцлагатай хэрэглээг дэмжих |
11 |
13 |
13 |
Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах |
5 |
8 |
14 |
Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах |
10 |
10 |
15 |
Хуурай газрын эко системийг хамгаалах |
12 |
14 |
16 |
Энх тайван, шударга ёсыг цогцлоох |
12 |
23 |
17 |
Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх |
19 |
25 |
Бүгд |
169 |
244 |
ТХЗ-ыг хэрэгжилтийг хангахад улс орнуудын засгийн газар, яамд, төрийн бусад байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, холбогдох бусад байгууллагууд болон иргэд оролцоно.
ТХЗ-ын хэрэгжилтийг гаргахад албан ёсны статистик мэдээлэл, яамд, төрийн бусад байгууллагуудын захиргааны статистикийн мэдээлэл болон бусад мэдээллийн эх үүсвэрийг ашиглана.
Үзүүлэлт, бүгд | % | |
1.ТХЗ, бүгд | 224 | |
2. Монгол Улсад хамааралгүй үзүүлэлт | 13 | |
3. Үнэлгээ хийсэн нийт үзүүлэлт, (1-2) | 211 | |
3.1 Задалсан үзүүлэлт | 17 | |
3.2 Задалж, нэмсэн үзүүлэлт | 63 | |
4.МУ-аас гарах ТХЗ-ын үзүүлэлт, (3-3.1+3.2) | 257 | |
4.1 Гаргах боломжтой, бэлэн байгаа | 45 | 17.5% |
4.2 Бага зэрэг тооцоолол хийсний дараа гаргах боломжтой | 64 | 24.9% |
4.3 Тооцоолол нилээд хийсний дараа гаргах боломжтой | 28 | 10.9% |
4.4 ОУ-ын байгууллагаас гарах | 5 | 1.9% |
4.5 Мэдээллийн эх үүсвэр бий болгох, эх үүсвэрт өөрчлөлт оруулах | 72 | 28.0% |
4.6 Огт гарахгүй | 43 | 16.7% |
Үзүүлэлт, бүгд | % | |
1.ТХЗ-ын үзүүлэлт, бүгд | 241 | |
2.Монгол улсад хамааралгүй | 13 | |
3.МУ-д хамааралтай ТХЗ-ын үзүүлэлт, (1-2) | 228 | |
3.1 Шууд гарах үзүүлэлт | 60 | 26.3 |
3.2 Нэмэлт тооцоолол хийж, гаргах | 11 | 4.8 |
3.3 Гарахгүй үзүүлэлт | 157 | 68.9 |
Үзүүлэлт, бүгд | % | |
1.ТХЗ-ын үзүүлэлт, бүгд | 244 | |
2.Монгол улсад хамааралгүй | 11 | |
3.МУ-д хамааралтай ТХЗ-ын үзүүлэлт, (1-2) | 233 | |
3.1 Шууд гарах үзүүлэлт | 113 | 48.5 |
3.2 Гарахгүй үзүүлэлт | 120 | 51.5 |