үндэсний статистикийн хороо
www.1212.mn | монгол | english

МОНГОЛ УЛСААС ОДООГИЙН БАЙДЛААР ГАРГАХ БОЛОМЖГҮЙ, МЭДЭЭЛЛИЙН ЭХ ҮҮСВЭР БАЙХГҮЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙН ЖАГСААЛТ (Урьдчилсан байдлаар)
Top
ЗОРИЛТ ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Зорилго 1: Ядуурлын бүх хэлбэрийг эцэс болгох
Зорилт  1.1 2030 он гэхэд өдөрт 1.25 ам.доллараас бага орлоготой гэж одоогоор тооцогдож буй хүмүүсийн туйлын ядуурлыг арилгах. 1.1.1.  Олон улсын ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, ажил эрхлэлтийн байдлаар, байршлаар /хот, орон нутгаар/
Зорилт 1.2 2030 он гэхэд үндэсний тодорхойлолтын дагуу ядуурлын бүх хэмжигдэхүүнээр ядуу амьдарч байгаа бүх насны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувийн жинг наад зах нь хоёр дахин бууруулах 1.2.2. Үндэсний тодорхойлолтоор ядуурлын бүх хэлбэрт амьдарч байгаа бүх насны хүн ам (эрэгтэй, эмэгтэй болон хүүхэд)-ын эзлэх хувь
Зорилт 1.4 2030 он эрэгтэй, эмэгтэй хүн бүр, ялангуяа ядуу, эмзэг бүлгийнхэн эдийн засгийн нөөц бололцоог эрх тэгш авч ашиглах, түүнчлэн нийгмийн үндсэн үйлчилгээ, газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, өв залгамжлах, байгалийн баялаг, зохих шинэ технологи, санхүүгийн үйлчилгээ, түүний дотор бичил санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх  1.4.1. Дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдсан өрхөд амьдардаг хүн амын эзлэх хувь
Зорилт 1.5 2030 он гэхэд ядуу болон эмзэг бүлгийн эрсдлийг даван туулах чадварыг нэмэгдүүлж, тэдний цаг уурын холбоотой гамшигт үзэгдэл, эдийн засаг, нийгэм, байгаль орчны хүндрэл, гамшигт эмзэг, өртөмтгий байдлыг бууруулах 1.5.4. Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн стратегийг баталж, хэрэгжүүлдэг орон нутгийн засаг захиргааны эзлэх хувь
Зорилт 1.a Ядуурлын бүх хэлбэрийн арилгах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, урьдаас тодорхой арга хэрэгслээр хангах үүднээс хөгжлийн хамтын ажиллагааг сайжруулах замаар төрөл бүрийн эх үүсвэрээс хөрөнгө мөнгийг үлэмж хэмжээгээр бүрдүүлэх 1.a.1 Ядуурлыг бууруулах хөтөлбөрт засгийн газраас шууд хуваарилсан дотоодын хөрөнгийн эзлэх хувь  
1.a.3 Ядуурлыг бууруулах хөтөлбөрт шууд хуваарилсан нийт буцалтгүй тусламж болон өр үүсгэдэггүй орлогын ДНБ-д эзлэх хувь
Зорилт 1.b Ядуурлыг арилгах арга хэмжээнд оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих ядуурал бууруулах, жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн стратегид үндэслэн олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд бодлогын зохистой орчныг бий болгох 1.b.1. Эмэгтэйчүүд, ядуу, эмзэг бүлгийг зохих түвшинд дэмжиж чадахгүй байгаа салбарт хуваарилсан төсвийн урсгал зардал болон хөрөнгийн зардлын эзлэх хувь  
Зорилго 2: Өлсгөлөнг эцэс болгож, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хоол тэжээл байдлыг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжих
Зорилт 2.1 2030 он гэхэд ядуурлыг эцэс болгож, хүн бүрийг, ялангуяа ядуу болон эмзэг бүлгийн хүмүүс, түүний дотор нялхсыг эрүүл, шим тэжээллэг, хүрэлцэхүйц хоол хүнсийг жилийн турш авах боломжоор хангах 2.1.1 Хоол тэжээлийн дутагдлын тархалт (POU)
2.1.2 Хүнсний баталгаат байдлын алдагдлыг тооцох хэмжүүрт үндэслэн баталгаагүй хоол, хүнсний дунд болон хүнд хэлбэрийн байдалд өртсөн хүн амын тархалт (FIES)
Зорилт 2.3 Нэмүү өртөг шингээх, хөдөө аж ахуйн бус ажил эрхлэлтийг бий болгох үүднээс газар, үр ашигтай бусад баялаг, мэдээлэл мэдлэг, санхүүгийн үйлчилгээ, зах зээл, нөөц боломжийг ашиглах эрх тэгш, баталгаатай боломжийг бүрдүүлэх замаар жижиг хэмжээний хүнсний үйлдвэрлэгчид, ялангуяа нутгийн иргэд, гэр бүлийн фермерийн аж ахуй эрхлэгчид, малчид, загасны аж ахуй эрхлэгчдийн хөдөө аж ахуйн бүтээмж, орлогыг 2030 он гэхэд 2 дахин нэмэгдүүлэх 2.3.1  1 ажилтанд ногдох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, Фермийн аж ахуй/ бэлчээрийн мал аж ахуй/ ойн аж ахуйн  нэгжийн хэмжээгээр 
2.3.2. Хоол хүнсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дундаж орлого, хүйс, үндсэн засаг захиргаагааны нэгжээр
Зорилт 2.4 2030 он гэхэд хүнс үйлдвэрлэлийн тогтвортой системийг бий болгож, бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экосистемийн тэнцвэрийг хангаж чадах, цаг уурын өөрчлөлт, эрс тэс цаг агаар, ган зуд, үер, бусад гамшигт үзэгдэлд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх, газар хөрсний чанарыг тасралтгүй сайжруулах хөдөө аж ахуйн уян хатан арга туршлагыг нэвтрүүлэх 2.4.1. Бүтээмжтэй, тогтвортой хөдөө аж ахуйн үйл  ажиллагаанд ашиглагддаг хөдөө аж ахуйн газар нутгийн эзлэх хувь
Зорилт 2.5 2030 он гэхэд олон улс, бүс нутаг, үндэсний түвшний зохистой удирдлага, зохион байгуулалттай, олон төрлийн үр, ургамлын сантай банкаар дамжуулан үр, тариалах ургамал, фермерийн болон гэрийн тэжээвэр амьтан, тэдгээртэй холбоотой зэрлэг ан амьтдын генетикийн олон янз байдлыг хадгалж, олон улсын хэмжээнд тохиролцсоны дагуу генетикийн нөөц баялаг, уламжлалт холбогдох мэдлэгийг ашигласнаар гарах үр шимийг хүртэх, эрх тэгш, шударга зарчмаар солилцох нөхцөлийг бүрдүүлэх 2.5.2. Устах эрсдэлтэй, устах эрсдэлгүй, устах эрсдэлийн үл мэдэгдэх түвшинд байгаа нутгийн үүлдрийн малын эзлэх хувь
Зорилт 2.b Дохагийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд бий болсон эрх үүргийн дагуу хөдөө аж ахуйн экспортын татаас, түүнтэй адил экспортын арга хэмжээний бүх хэлбэрийг нэгэн зэрэг халах замаар дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлд байгаа худалдааны хязгаарлалт, гажуудлаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг засах 2.b.1 Хөдөө аж ахуйн экспортын татаас
Зорилго 3: Бүх түвшинд эрүүл амьдралыг хангаж, сайн сайхан аж байдлыг хөхүүлэн дэмжих
Зорилт 3.5 Мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, түүний дотор хар тамхи хэтрүүлэх хэрэглэх, архийг эрүүл мэндэд хортойгоор хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх үйл ажиллагааг сайжруулах 3.5.1 Мансууруулах бодис хэрэглэгчдийн эмчилгээнд хамрагдалтын хувь (эмийн эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, нийгмийн нөхөн сэргээх-нийгэмшүүлэх тусламж)
3.5.2 Тухайн жилд 15, түүнээс дээш насны нэг хүнд  ногдох согтууруулах ундааны хэмжээ, литрээр
Зорилт 3.8 Хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээ, түүний дотор санхүүгийн эрсдэлийн хамгаалалт, нэн шаардлагатай чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй, үр дүнтэй, чанартай, боломжийн үнэтэй нэн шаардлагатай эм, вакциныг хүртээмжтэй хүргэх 3.8.1  Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний хамралтын хувь
3.8.2. Өрхийн зардлын дийлэнх хувийг эрүүл мэнддээ зарцуулдаг хүн амын эзлэх хувь
Зорилт 3.9 2030 он гэхэд аюултай химийн бодис, агаар, ус, хөрсний бохирдол, халдвараас болж үхсэн, өвдсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулах 3.9.1. Дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоор нөхцөлдсөн нас баралтын түвшин (10 000 хүнд ногдох)
3.9.2. Баталгаагүй   ундны ус, эрүүл ахуйн шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламжаар нөхцөлдсөн нас баралтын түвшин  (10 000 хүнд ногдох)
Зорилт 3.b Хөгжиж буй орнуудад эхлээд нөлөөлдөг халдварт болон халдварт бус өвчний эм, вакцины судалгаа хөгжлийн ажлыг дэмжиж, нийтийн эрүүл мэндийг хамгаалах уян хатан байдлын тухайд Худалдаанд холбогдолтой оюуны өмчийн асуудлын хэлэлцээр, нийтийн эрүүл мэндийн тухай Дохагийн тунхаглалын дагуу боломжийн үнэтэй нэн шаардлагатай эм, вакцины хангамжийг сайжруулах, хүн бүрийг эм авч хэрэглэх боломжоор хангах 3.b.1 Үндэсний хөтөлбөрт тусгагдсан, бүх төрлийн вакцинжуулалтад хамрагдсан зорилтот хүн амын эзлэх хувь
3.b.2 Эрүүл мэндийн судалгаа,  эрүүл мэндийн анхан шатны салбарт үзүүлэх хөгжлийн албан ёсны нийт цэвэр тусламж 
3.b.3. Зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй хангах нөөцтэй, бэлэн байдлыг хангаж ажилладаг эрүүл мэндийн байгууллагуудын эзлэх хувь 
Зорилго 4: Хүртээмжтэй, тэгш чанартай боловсролоор хангах, хүн бүрийн насан туршдаа суралцах боломжийг дэмжин хөхүүлэх
Зорилт 4.1 2030 он гэхэд бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд үнэ төлбөргүй, тэгш, чанартай бага болон дунд шатны боловсролыг эзэмшиж,  холбогдох, үр дүнтэй эрдэм мэдлэгтэй болсон байх  4.1.1. (i) Унших болон (ii) тоо бодох наад захын чадварыг эзэмшсэн (a) 2/3-р анги, (b) Бага анги төгссөн,  (c)  Дунд анги төгссөн хүүхэд, залуучуудын эзлэх хувь, хүйсээр
Зорилт 4.4 2030 он гэхэд ажил эрхлэх, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх холбогдох ур чадвартай, түүний дотор техник, мэргэжлийн ур чадвартай залуучууд, насан хүрэгсдийн тоош [x] хувиар нэмэгдүүлэх 4.4.1 Мэдээлэл харилцаа холбоо, технологийн ур чадвартай насанд хүрэгчид болон залуучуудын эзлэх хувь, ур чадварын төрлөөр 
Зорилт 4.7 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн мэдлэг, тогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайван болон хүч үл хэрэглэх соёлыг төлөвшүүлэх, дэлхийн иргэн байх, соёлын олон янз байдал болон тогтвортой хөгжилд соёлын оруулж буй хувь нэмрийг ойлгуулах мэдүүлэх замаар тогтвортой хөгжлийг хөхүүлэх дэмжихэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг бүх суралцагчдад олгох  4.7.1   (i) Дэлхийн иргэний боловсрол  жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудлыг хамруулсан  (ii)тогтвортой хөгжлийн боловсролыг  (a) үндэсний боловсролын бодлого, (b) сургалтын хөтөлбөр, (c) багш нарын боловсрол болон (d) суралцагчийн үнэлгээнд тусгасан байдал  
Зорилго 5: жендэрийн тэгш байдлыг хангаж, бүх эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах
Зорилт 5.4 Улсын хэмжээнд тохиромжтой гэж үзвэл төрийн үйлчилгээ, дэд бүтэц, нийгэм хамгааллын бодлогоор хангах, өрх, гэр бүлийн дотор үүрэг хариуцлагаа хуваалцах явдлыг хөхүүлэн дэмжих замаар цалин хөлсгүйгээр хүн асрах, гэрийн ажил хийх явдлыг хүлээн зөвшөөрч, түүний ач холбогдлыг эрхэмлэх  5.4.1 Гэрийн болон асран халамжлах үнэ төлбөргүй хөдөлмөрт зарцуулсан цаг хүйс, нас, байршлаар 
Зорилт 5.6 Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөр, Бээжингийн Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тэдгээр хэрэгжилтийг хэлэлцсэн бага хурлуудын үр дүнгийн баримт бичгүүдэд нийцүүлэн тохиролцсоны дагуу нөхөн үржихүйн эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүр бүрд хүртээх 5.6.1. Бэлгийн харилцаанд орох, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл хэрэглэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг  авах талаар бие дааж шийдвэр гаргадаг 15-49 насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь 
5.6.2 15, түүнээс дээш насны эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, боловсролыг бүрэн, тэгш хүртээмжтэй авах эрхийг  баталгаажуулсан хууль тогтоомж,  дүрэм, журамтай эсэх 
Зорилт 5.а Үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн эмэгтэйчүүдэд эдийн засгийн тэгш эрх, түүнчлэн газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, санхүүгийн үйлчилгээ, өв залгамжлах, байгалийн баялгаас хүртэх боломжийг олгох шинэчлэлийг хэрэгжүүлэх 5.a .1 а) Хөдөө аж ахуй эрхлэгчдэд хөдөө аж ахуйн газар эзэмших хууль ёсны эрхтэй хүн амын эзлэх хувь, хүйсээр,  b) ХАА-н газар эзэмших хууль ёсны эрхтэй хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, газар эзэмших эрхийн хэлбэрээр
Зорилт 5.c Бүх түвшинд жендэрийн тэгш байдлыг хөхүүлэн дэмжих, бүх охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хүчирхэгжүүлэх зохистой бодлого, хэрэгжиж болох хууль тогтоомжийг батлан сайжруулах 5.c.1. Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор төсөв хуваарилах, хянах тогтолцоотой эсэх 
Зорилго 6:  Хүн бүрд ус, ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй хүргэж, тэдгээрийн тогтвортой менежментийг хангах
Зорилт 6.3 2030 он гэхэд дэлхийн түвшинд бохирдлыг бууруулах, хог хаях ажиллагааг халах, аюултай химийн бодис, материалыг гаргах явдлыг хамгийн бага түвшинд хүргэх, цэвэрлэгдээгүй бохир ус хувь хэмжээг хоёр дахин бууруулах, усыг дахин боловсруулж, цэвэршүүлэн хэрэглэх явдлыг [x] хувиар нэмэгдүүлэх замаар усны чанарыг сайжруулах 6.3.1 Цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэрлэсэн усны эзлэх хувь
6.3.2 Усны чанарын цэвэр үнэлгээтэй усны обьектын эзлэх хувь
Зорилт 6.4 2030 он гэхэд бүх салбарт усны хэрэглээний үр ашгийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, усны хомсдолоос гаргах үүднээс цэвэр усны тогтвортой олборлолт, хангамжийг хангаж, усны хомсдолоос өртсөн хүн амын тоог үлэмж хэмжээгээр бууруулах 6.4.2 Усны хомсдлын түвшин: цэнгэг усны нийт нөөцөөс авч ашиглаж байгаа усны эзлэх хувь
Зорилт 6.5 2030 он гэхэд тохиромжтой гэж үзвэл хил дамнасан хамтын ажиллагаагаар дамжуулан бүх түвшинд усны нөөцийн нэгдсэн менежментийг нэвтрүүлэх 6.5.1 Усны нөөцийн нэгдсэн менежмент (УННМ)-ийн хэрэгжилтийн түвшин (0- 100)
Зорилт 6.6 2020 он гэхэд устай холбоотой экосистем, түүний дотор уул, ой, намагшсан газар, гол мөрөн, уст давхарга, нуурыг хамгаалах, сэргээх 6.6.1 Цаг хугацааны явцад гарсан усны экосистемийн өөрчлөлт
Зорилт 6.а 2030 он гэхэд ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой үйл ажиллагаа, хөтөлбөр, түүний дотор ус хураах, цэвэршүүлэх, усны үр ашиг, бохир усыг цэвэрлэх, дахин ашиглах технологийн чиглэлээр хөгжиж буй орнуудад үзүүлдэг олон улсын хамтын ажиллагаа, чадавх бэхжүүлэх дэмжлэг туслалцааг өргөжүүлэх 6.а.1 Усан хангамж, ариун цэврийн байгууламжтай холбогдох Засгийн газрын үйл ажиллагаа, хөтөлбөрт зориулсан албан ёсны хөгжлийн тусламж
Зорилго 7: Хүн бүрийг боломжийн, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүч хэрэглэх боломжоор хангах
Зорилт 7.1 2030 он гэхэд боломжийн, найдвартай, орчин үеийн эрчим хүчний үйлчилгээгээр хүн бүрийг хангах 7.1.2 Цэвэр түлш, технологийг голчлон хэрэглэдэг хүн амын эзлэх хувь
Зорилт 7.b 2030 он гэхэд хөгжиж буй орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын иргэдийг орчин үеийн, тогтвортой эрчим хүчний үйлчилгээгээр хангах дэд бүтцийг өргөжүүлж, технологийг шинэчлэх 7.b.1. ДНБ-нд эзлэх эрчим хүчний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт болон тогтвортой хөгжлийг дэмжсэн дэд бүтэц, технологид зориулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 
Зорилго 8: Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих
Зорилт 8.4 2030 он гэхэд хөгжингүй орнуудын хошуучлан тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн 10 жилийн хөтөлбөрт нийцүүлэн байгаль орчны доройтлоос эдийн засгийн өсөлтийг ялгаатай авч үзэх гэсэн хүчин чармайлт, үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлээр дэлхийн баялгийн үр ашгийг аажмаар нэмэгдүүлэх  8.4.1 Материалын өгөөж (МӨ)  ба нэг хүнд ногдох МӨ, ДНБ-д ногдох материалын өгөөж
Зорилт 8.8 Хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бүх ажил хөдөлмөр эрхлэгчид, түүний дотор улирлын түр ажилтан, ялангуяа улирлын түр эмэгтэй ажилтан, аюултай хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудад аюулгүй, найдвартай ажиллах орчныг бий болгох 8.8.1. Ажлын байр дахь хүнд болон хөнгөн осол гэмтлийн давтамж, хүйсээр, цагаачлалын байдлаар
8.8.2. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмж болон үндэсний хууль тогтоомжид үндэслэн гарах эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон хамтын хэлэлцээртэй холбоотой хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн түвшин
Зорилт 8.9 2030 он гэхэд ажлын байр бий болгож, орон нутгийн соёл, бүтээгдэхүүнийг дэмждэг тогтвортой аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх 8.9.2. Нийт аялал жуулчлалын ажлын байранд тогтвортой аялал жуулчлалын салбарын ажлын байрны эзлэх хувь
Зорилго 9: Уян хатан дэд бүтцийг байгуулж, хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэржилтийг дэмжиж, инновацийг хөгжүүлэх 
Зорилт 9.1 Хүн бүрд тэгш, хүртээмжтэй байх талыг голлон анхаарч эдийн засгийн хөгжил, хүний сайн сайхан аж байдлыг дэмжих чанартай, найдвартай, тогтвортой, уян хатан дэд бүтэц, түүний бүсийн болон хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх 9.1.1 Бүх улирлын туршид замаас 2 км зайтай  амьдарч байгаа хөдөөгийн хүн амын эзлэх хувь
Зорилт 9.3 Жижиг хэмжээний аж үйлдвэрийн болон бусад салбарын аж ахуй нэгжүүд, ялангуяа хөгжиж буй орнуудын эдгээр аж ахуй нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах, түүний дотор хямд зээл авах, үйлдвэрлэл, зах зээл нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх 9.3.1 Нийт аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөгт жижиг үйлдвэрлэлийн эзлэх хувь 
Зорилт 9.4 2030 он гэхэд нөөц баялгийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлж, цэвэр, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн ажиллагааг нэвтрүүлж, бүх улс орнууд өөрсдийн нөөц чадавхдаа уялдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлж, аж үйлдвэрийн тогтвортой ажиллагааг хангах зорилгоор дэд бүтцийг хөгжүүлж, аж үйлдвэрийг боловсронгуй болгох 9.4.1 Нэмэгдэл өртгийн нэгжид ногдох нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээ
Зорилт 9.5 Бүх улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудын технологийн чадавхыг дээшлүүлэх, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг сайжруулах, түүний дотор 2030 он гэхэд инновацийг дэмжих, 1 сая хүн ногдох судалгаа-хөгжлийн ажилтны тоог [x] хувиар нэмэгдүүлэх, судалгаа-хөгжилд зарцуулах төр, хувийн хэвшлийн зардлыг өсгөх 9.5.2 1 сая оршин суугчдад ногдох орон тооны судлаачдын тоо 
Зорилт 9.b Бодлогын таатай орчныг хангах, тухайлбал аж үйлдвэрийн төрөлжилт, бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх замаар хөгжиж буй орнуудын дотоодын технологийн хөгжил, судалгаа шинжилгээ, инновацийг дэмжих 9.b.1 ДНБ-д дунд болон өндөр технологийн үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртгийн эзлэх хувь
Зорилт 9.c 2020 он гэхэд мэдээлэл, холбооны технологийн хүртээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, нэн буурай хөгжилтэй орнуудын хүн амыг хямд үнэтэй интернэтээр хангахыг эрмэлзэх 9.c.1 Хөдөлгөөнт холбооны сүлжээнд хамрагдсан нийт хүн амын эзлэх хувь, технологийн төрлөөр
Зорилго 10: Улс орнууд хоорондын тэгш бус байдлыг бууруулах
Зорилт 10.1 2030 он гэхэд бага орлоготой хүн амын 40 хувийн орлогын өсөлтийг үндэсний дунджаас дээгүүр түвшинд аажмаар хүргэж, хадгалах 10.1.1 Хүн амын нийт хэрэглээнд хамгийн бага хэрэглээтэй 40 хувийн хүн амын орлого, зарлагын эзлэх хувийн жингийн өөрчлөлт (өсөлт) 
Зорилт 10.5 Дэлхийн санхүүгийн зах зээл, институтийг зохицуулах, тэдэнд хяналт шинжилгээ хийх ажлыг сайжруулж, энэ талын дүрэм журмын хэрэгжилтийг хангах 10.5.1 Санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлт
Зорилт 10.6 Илүү үр дүнтэй, хариуцлагатай, хууль ёсны институтийг бий болгох үүднээс дэлхийн олон улсын эдийн засаг, санхүүгийн институтийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөгжиж буй орнуудын төлөөллийг нэмэгдүүлж, байр сууриа илэрхийлэх боломжоор хангах  10.6.1.Олон улсын байгууллагад санал өгөх эрхтэй хөгжиж буй орнуудын эзлэх хувь 
Зорилт 10.7 Төлөвлөлт, зохицуулалт сайтай шилжилт хөдөлгөөний бодлого хэрэгжүүлэх замаар хүмүүсийн зохион байгуулалттай, аюулгүй, байнгын, хариуцлагатай шилжилт хөдөлгөөнийг дэмжих 10.7.1 Гадаадад ажилласан жилийн нийт орлогод тухайн ажилтны ажилд ороход зарцуулсан зардлын эзлэх хувь
10.7.2 Шилжин суурьших сайн бодлогыг хэрэгжүүлдэг эсэх
Зорилт 10.а Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрт нийцүүлэн хөгжиж буй орон, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад онцгой ба ялгавартай хандах зарчмыг хэрэгжүүлэх 10.a.1 Импортын тэг тарифтай нэн буурай хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын импортын бүтээгдэхүүнд ногдуулсан тарифын эзлэх хувь 
Зорилт 10.c 2030 он гэхэд шилжин суурьшигчдын хийдэг мөнгөн гуйвуулгын гүйлгээний төлбөрийг 3 хувиас бага түвшинд хүртэл бууруулж, 5 хувиас дээш төлбөртэй мөнгө гуйвуулах үйлчилгээг зогсоох 10.c.1 Мөнгөн гуйвуулгын дүнд эзлэх гуйвуулгын зардал 
Зорилго 11: Хот, хүн амын суурьшлыг бүх талын оролцоог хангасан, аюулгүй, эрсдлийг даван туулах чадвартай, тогтвортой болгох
Зорилт 11.1 2030 он гэхэд хүрэлцэхүйц, аюулгүй, хямд үнэтэй орон сууц, суурь үйлчилгээгээр хүн бүрийг хангаж, ядуусын хорооллыг сайжруулах 11.1.1 Орон сууцны тохиромжгүй нөхцөл, зөвшөөрөлгүй бүсэд суурьшсан, урц, овоохойд амьдардаг хотын хүн амын эзлэх хувь 
Зорилт 11.3 2030 он гэхэд бүх улс орнуудад хамтын оролцооны, нэгдсэн, тогтвортой хүн амын суурьшлын төлөвлөлт, менежментийн чадавх, бүх талын оролцоог хангасан, тогтвортой хот байгуулалтыг сайжруулах 11.3.1 Газар ашиглалтын хувийг хүн амын өсөлтийн хувьд харьцуулсан харьцаа 
11.3.2. Хот төлөвлөлтөд иргэний нийгмийн шууд оролцоог бүрдүүлсэн, тогтмол, ардчилсан байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг удирдлага, төлөвлөлттэй хотуудын эзлэх хувь
Зорилт 11.5 2030 он гэхэд нас барсан болон байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн тоог үлэмж хэмжээгээр бууруулж, ядуу болон эмзэг бүлгийн хүн амыг голлон анхаарч байгалийн гамшиг, түүний дотор устай холбоотой гамшгийн улмаас ДНБ-тай харьцуулсан эдийн засгийн алдагдлыг [x] хувиар бууруулах 11.5.2. Дотоодын нийт бүтээгдэхүүнд гамшгаас үүдэлтэй эдийн засгийн шууд хохирлын эзлэх хувь (ДНБ), үндсэн дэд бүтцэд учруулсан гэмтэл, суурь үйлчилгээ тасалдсан тоо
Зорилт 11.6 2030 он гэхэд агаарын чанар, хотын болон хог хаягдлын менежментийн асуудалд онцгой анхаарлаа хандуулах замаар хотуудын нэг хүнд ногдох байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах 11.6.1 Хот суурин газарт тогтмол цуглуулдаг хатуу хог хаягдал, түүнээс эцсийн боловсруулалт хийгдсэн хатуу хог хаягдын эзлэх хувь, хотоор
Зорилт 11.7  2030 он гэхэд хүн бүрийг, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй, бүх талын оролцоог хангасан, хүртээмжтэй, ногоон болон нийтийн эзэмшлийн талбайгаар хангах 11.7.1 Бүх нийтийн хэрэгцээнд зориулсан задгай талбайтай барилгажуулсан газрын эзлэх дундаж хувь
11.7.2 Сүүлийн 12 сард бие махбодын хохирол амссан, бэлгийн дарамтад орсон хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар, хэрэг гарсан байршлаар 
Зорилт 11.а Үндэсний болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийг сайжруулах замаар хот, хагас суурин газар, хөдөө орон нутгийн хооронд эдийн засаг, нийгэм, байгаль орчны үр дүнтэй уялдаа холбоо дэмжих 11.а.1  Хүн амын хэтийн тооцоо болон хэрэгцээт нөөц боломжтой уялдуулсан хот, бүсийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлдэг хотод амьдардаг хүн амын эзлэх хувь, хотын хэмжээгээр
Зорилт 11.b 2020 он гэхэд бүх талын оролцоог хангах, хөрөнгө баялгийг үр ашигтай ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох, гамшгийг даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, төлөвлөгөө батлан хэрэгжүүлдэг хот, хүн амын суурьшлын тоог [x] хувиар нэмэгдүүлж, удахгүй гарах Хёгогийн үйл ажиллагааны баримт бичигтэй уялдуулан бүх түвшинд гамшгийн эрсдэлийн цогц менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх 11.b.2  Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн стратегийг баталж, хэрэгжүүлдэг орон нутгийн засаг захиргааны эзлэх хувь
Зорилт 11.c Орон нутгийн материалыг ашиглан даац сайтай, гамшгийн үед тэсвэртэй, эдийн засгийн хэмнэлттэй барилга байгууламж барихад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх замаар нэн буурай хөгжилтэй орнуудыг дэмжих 11.c.1. Дотоодын материал ашиглаж хэмнэлттэй, бат бөх, үр ашигтай барилга барих, сайжруулахад олгосон санхүүгийн тусламжийн эзлэх хувь
Зорилго 12: Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтцийг бүрдүүлэх
Зорилт 12.1 Хөгжиж буй орнуудын хөгжил, чадавх нөөц бололцоог харгалзан үзэж хөгжингүй орнууд хошуучлан бүх улс орнууд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж, тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн 10 жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлэх 12.1.1 Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн талаар  үндэсний төлөвлөгөөтэй эсвэл үндэсний төлөвлөгөөндөө эдгээрийг зорилт, үндсэн чиглэл болгон тусгасан эсэх 
Зорилт 12.2 2030 он гэхэд байгалийн баялгийг үр ашигтай хэрэглэж, түүний тогтвортой менежментийг бүрдүүлэх 12.2.1 Материалын өгөөж (МӨ)  ба нэг хүнд ногдох МӨ, ДНБ-д ногдох материалын өгөөж
Зорилт 12.3 2030 он гэхэд жижиглэн худалдааны болон хэрэглээний түвшинд нэг хүнд ногдох дэлхийн хүнсний хаягдлыг хоёр дахин багасгаж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн тогтолцоотой холбоотойгоор гарах хүнсний алдагдал, түүний дотор ургац хураалтын дараах алдагдлыг бууруулах 12.3.1 Дэлхийн хүнсний алдагдлын индекс 
Зорилт 12.4 2020 он гэхэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын баримт бичигт нийцүүлэн химийн бодис болон бүх төрлийн хог хаягдлыг амьдралынх нь мөчлөгийн хугацаанд байгаль орчинд ээлтэй байдлаар зохицуулах 12.4.1 Аюултай хог хаягдал, бусад химийн бодисын тухай байгаль орчны олон улсын олон талт гэрээ, хэлэлцээрийн дагуу мэдээлэл солилцох үүргээ биелүүлж байгаа эсэх
12.4.2. Нэг хүнд ногдох аюултай хог хаягдал, устгасан хог хаягдлын эзлэх хувь, устгалын төрлөөр
Зорилт 12.5 2030 он гэхэд хог хаягдлаас сэргийлэх, түүнийг бууруулах дахин боловсруулах, дахин хэрэглэх замаар хог хаягдал бий болгож буй хэмжээг үлэмж хэмжээгээр бууруулах 12.5.1 Хог хаягдлын дахин боловсруулалтын үндэсний түвшин, дахин боловсруулсан материалын хэмжээ, тонноор 
Зорилт 12.6 Хувийн хэвшил, ялангуяа томоохон, үндэстэн дамнасан компаниудыг тогтвортой байдалд чиглэсэн арга ажиллагааг нэвтрүүлж, энэ талаарх мэдээллийг өөрсдийн үйл ажиллагааны тайландаа тусгаж байх явдлыг дэмжих 12.6.1 Тогтвортой байдлын тайланг хэвлэн нийтэлдэг компаниудын тоо
Зорилт 12.7 Үндэсний бодлого, тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэн тогтвортой байдалд чиглэсэн төрийн худалдан авах ажиллагааг дэмжих 12.7.1 Төрийн худалдан авах ажиллагааны тогтвортой бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй эсэх 
Зорилт 12.8 2030 он гэхэд хүн бүр тогтвортой хөгжил, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах амьдралын хэв маягийн талаар холбогдох мэдээлэл, мэдлэгтэй болсон байх 12.8.1.  (i) Дэлхийн иргэний боловсрол уур амьсгалын өөрчлөлтийн талаар тусгасан (ii) тогтвортой хөгжлийн боловсролыг a) боловсролын үндэсний бодлого, (b) сургалтын хөтөлбөр, (c) багш нарын боловсрол болон (d) суралцагчийн үнэлгээнд тусгасан байдал
Зорилт 12.a Хэрэглээний болон үйлдвэрлэлийн илүү тогтвортой бүтцэд шилжих зорилгоор шинжлэх ухааны болон технологийн чадавхаа бэхжүүлэхэд хөгжиж буй орнуудыг дэмжих 12.а.1. Байгаль орчинд ээлтэй технологи, үйлдвэрлэл, тогтвортой хэрэглээнд зориулсан судалгаа, хөгжлийн тусламж
Зорилт 12.c Хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлыг харгалзан үзэж, ядуу, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах байдлаар өөрсдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болохуйц нөлөөллийг багасгаж, үндэсний нөхцөл байдалд нийцүүлэн зах зээлийн гажилтыг арилгах, түүний дотор татварын бүтцийг өөрчлөх, байгаль орчин сөрөг нөлөө учруулж буй татаасыг аажмаар багасгах замаар үрэлгэн хэрэглээг өөгшүүлдэг шатах түлшний үр ашиггүй татаасыг оновчтой болгох 12.c.1 ДНБ-д ногдох хатуу түлшний татаасны хэмжээ (үйлдвэрлэл, хэрэглээ), нийт төсвийн зарлагад хатуу түлшинд зарцуулсан зардлын эзлэх хувь
Зорилго 13: Цаг уурын өөрчлөлт, түүний үр дагавартай тэмцэх талаар яаралтай арга хэмжээ авах
Зорилт 13.1 Улс орнуудад тулгарч буй цаг ууртай холбоотой аюул осол, байгалийн гамшгийг даван туулах, тэдгээрт зохицох чадавхыг бэхжүүлэх   13.1.3  Гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний стратегийн дагуу гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн стратегийг баталж, хэрэгжүүлдэг орон нутгийн засаг захиргааны эзлэх хувь
Зорилт 13.3 Цаг уурын өөрчлөлтийг багасгах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох,  цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэрэмжлүүлэх талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүмүүсийн болон институтийн чадавхыг сайжруулах   13.3.1 Бага, дунд, дээд боловсролын хөтөлбөртөө гамшгийг бууруулах, дасан зохицох, нөлөөллийг бууруулах, урьдчилан сэрэмжлүүлэх талаар тусгасан эсэх
13.3.2 Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, технологи дамжуулах, хөгжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд  институци, системийн болон хувь хүний чадавхыг бэхжүүлэхэд гаргасан ахиц
Зорилт 13.а эрсдлийг бууруулах үндсэн арга хэмжээ болон түүний хэрэгжилтийн талаарх ил тод байдлын хүрээнд хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагыг хангах, Ногоон цаг уурын сангийн үйл ажиллагааг тус санд хуримтлагдсан хөрөнгийг ашиглан аль болох хурдан бүрэн эхлүүлэх зорилгоор бүх төрлийн эх үүсвэрээс 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум ам.долларыг хамтран бүрдүүлэх зорилтын үүднээс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийг хэрэгжүүлэхээр хүлээсэн хөгжингүй улс орнуудын үүрэг амлалтыг биелүүлэх 13.a.1 2020 оноос 2025 он хүртэл 100 тэрбум ам.долларыг бүрдүүлэх үүрэг амлалтыг биелүүлэхээр жил бүр бүрдүүлсэн хөрөнгийн хэмжээ, ам.доллараар 
Зорилт 13.b Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн болон эмзэг бүлгийн иргэдэд голлон анхаарч нэн буурай хөгжилтэй улс орнуудад цаг уурын өөрчлөлттэй холбоотой үр дүнтэй төлөвлөлт, менежмент хийх чадавхыг нэмэгдүүлэх механизмыг хөхүүлэн дэмжих 13.b.1 Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн болон эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн үр дүнтэй, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төлөвлөлт, удирдлагын чадавхыг дээшлүүлэх механизмыг бий болгоход мэргэжлийн дэмжлэг авч байгаа эсэх
Зорилго 14: Тогтвортой хөгжлийн зорилгоор далай, тэнгис, далайн нөөц баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах
Зорилт 14.2 2020 гэхэд ноцтой хэмжээний сөрөг нөлөөллүүдээс зайлсхийх, түүний дотор тэдгээрийг даван туулах чадавхыг бэхжүүлэх замаар далай тэнгисийн болон далайн эргийн экосистемийг тогтвортой хамгаалах, ашиглах, далай тэнгисийн эрүүл байдлыг хангаж үр шимийг нь хүртэхийн тулд түүнийг нөхөн сэргээх арга хэмжээг авах  14.2.1. Экосистемд суурилсан аргыг ашиглан ажиллаж байгаа эдийн засгийн онцгой бүсийн эзлэх хувь
Зорилт 14.7 2030 он гэхэд нэн буурай хөгжилтэй болон жижиг арлын хөгжиж буй орнуудын далай тэнгисийн нөөц баялгийг тогтвортой хэрэглэх, түүний дотор загас агнуур, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын тогтвортой менежментээр дамжуулан хүртэх эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх 14.7.1 Тогтвортой загасны аж ахуйн ДНБ-д эзлэх хувь, хөгжиж буй жижиг арлын орнууд, буурай хөгжилтэй орнууд, бүх улс орнуудаар
Зорилго 15: Дэлхийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, түүний тогтвортой хэрэглээг дэмжих, ойг тогтвортой ашиглах, цөлжилттэй тэмцэх, хөрсний доройтлыг зогсоох, сэргээх, биологийн олон янз байдал алдагдаж буйг зогсоох
Зорилт 15.2 2020 он гэхэд бүх төрлийн ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэх явдлыг хөхүүлэн дэмжих, цөлжилтийг зогсоох, муудсан ойг сэргээх, ойжуулах, моджуулах ажлыг олон улсын түвшинд [x] хувиар нэмэгдүүлэх 15.2.1 Ойн тогтвортой менежментийн чиглэлээр гарч байгаа ахиц дэвшил
Зорилт 15.4 2030 он гэхэд тогтвортой хөгжилд нэн шаардлагатай үр ашгийг бий болгох уулархаг газрын экосистемийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор уулархаг газрын экосистем, түүний дотор экосистемийн био олон янз байдлыг хамгаалах 15.4.1. Өндөр уулын биологийн олон янз байдлын хувьд  чухал ач холбогдолтой хамгаалагдсан газар нутгийн эзлэх хувь 
15.4.2 Өндөр уулын ургамлан нөмрөгийн индекс 
Зорилт 15.5 Биологийн төрөл зүйлийн амьдардаг газар орны доройтлыг бууруулах, биологийн олон янз байдал алдагдаж буй байдлыг зогсоох, 2020 он гэхэд устах аюулд өртсөн төрөл зүйлийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар яаралтай, дорвитой арга хэмжээ авах 15.5.1. Улаан дансны индекс
Зорилт 15.6 Генетикийн нөөц баялгийг ашигласнаас хүртэж буй үр ашгийг шударга, тэгш хуваалцах, энэ төрлийн нөөц баялгийг зохистой ашиглах явдлыг дэмжих 15.6.1. Генетик нөөцийн үр шимийг шударга, тэгш хүртээхэд чиглэсэн эрх зүй, удирдлага болон бодлогыг баталсан эсэх
Зорилт 15.7 Ургамлын болон амьтны аймгийн хамгаалагдсан төрөл зүйлийг хулгайгаар агнах, хууль бусаар наймаалах явдлыг зогсоох, зэрлэг амьтан, ургамлын хууль бус бүтээгдэхүүнүүдийг эрэлт, нийлүүлэлтийг шийдэх чиглэлээр яаралтай арга хэмжээ авах 15.7.1.  Хууль бусаар агнасан зэрлэг ан амьтдыг арилжсан худалдааны эзлэх хувь 
Зорилт 15.8 2020 он гэхэд өөр гарагийн үржихүйц төрөл зүйлийг нутагшуулахаас сэргийлэх, тэдгээрийн хуурай газар болон усны экосистемд нөлөөлж буй нөлөөллийг үлэмж хэмжээгээр бууруулах, зонхилж буй төрөл зүйлийг хянах, устгах арга хэмжээ авах 15.8.1 Түрэмгийлэгч, харь зүйлээс хамгаалах, хянах чиглэлээр эрх зүйн зохицуулалттай, хөрөнгө гаргадаг эсэх
Зорилт 15.9 2020 он гэхэд экосистем, биологийн олон янз байдлын ач холбогдлыг үндэсний болон орон нутгийн төлөвлөлт, хөгжлийн бодлого боловсруулалт, ядуурлыг бууруулах стратегид тусгах 15.9.1 Биологийн төрөл зүйлийн стратегийн төлөвлөгөө /2011-2020/-ний Айчи-н биологийн олон янз зүйлийн зорилт 2-той уялдуулсан үндэсний зорилтод чиглэсэн ахиц дэвшил
Зорилт 15.c Тогтвортой амьжиргааны нөөц боломжийг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хамгаалагдсан төрөл зүйлийг хууль бусаар агнах, арилжих ажиллагаатай тэмцэх хүчин чармайлтыг дэмжсэн олон улсын туслалцаа дэмжлэгийг нэмэгдүүлэх 15.с.1. Хууль бусаар агнасан зэрлэг ан амьтдыг арилжсан худалдааны эзлэх хувь 
Зорилго 16: Тогтвортой хөгжлийн төлөө аюулгүй, бүх талын оролцоог хангасан нийгмийг хөгжүүлж, хүн бүрийг хуулиар хамгаалуулах боломжоор хангах, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай, бүх талын оролцоог хангасан институтийг бий болгох 
Зорилт 16.1 Хүчирхийллийн бүх хэлбэр, нас баралтын холбогдолтой түвшинг үлэмж хэмжээгээр бууруулах 16.1.4. Амьдардаг орчиндоо ганцаараа явахад аюулгүй байдлыг мэдэрдэг хүн амын эзлэх хувь
Зорилт 16.2 Хүүхэдтэй зэрлэгээр харьцах, тэднийг мөлжих, наймаалах, тамлан зовоох, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсоох устгах 16.2.3 18 хүртэлх насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан  18-29 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн эзлэх хувь
Зорилт 16.3 Олон улсын болон үндэсний түвшинд хууль ёсыг хөхүүлэн дэмжих, хүн бүрийг хуулиар хамгаалуулах тэгш боломжоор хангах 16.3.1 Өмнөх 12 сарын хугацаанд хүчирхийллийн хохирогч болсноо эрх бүхий байгууллага болон бусад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн зөрчил шийдвэрлэх байгууллагад мэдээлсэн хохирогчдын эзлэх хувь
16.3.2 Нийт хоригдогчдоос сэжигтнээр татагдсан хүний эзлэх хувь 
Зорилт 16.4 2030 он гэхэд санхүүгийн болон галт зэвсгийн хууль бус урсгалыг үлэмж хэмжээгээр багасгаж, хулгайлагдсан эд хөрөнгийг буцаан олгох, нөхөн төлөх ажлыг сайжруулах, зохион байгуулалттай гэмт хэргийн бүх хэлбэртэй тэмцэх 16.4.1 Дотоод, гадаад санхүүгийн хууль бус урсгалын нийт хэмжээ, тухайн үеийн ам.долларын ханшаар
16.4.2 Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу эрх бүхий байгууллагаас хууль бус гарал үүслийг нь мөрдөж тогтоож, хураагдсан, олдсон, тушаасан галт зэвсгийн эзлэх хувь 
Зорилт 16.5 Авлига, хээл хахуулийн бүх хэлбэрийг үлэмж хэмжээгээр багасгах 16.5.2 Сүүлийн 12 сард хамгийн багадаа нэг удаа төрийн албан хаагчтай харилцсан аж ахуйн нэгжээс төрийн албан хаагчдад авлига өгсөн, эсвэл төрийн албан хаагчаас авилга өгөхийг гуйлгуулсан аж ахуйн нэгжийн эзлэх хувь
Зорилт 16.7 Бүх түвшинд хурдан шуурхай, бүх талын оролцоог хангасан, оролцооны аргад тулгуурласан, төлөөллийн шийдвэр гаргадаг болох 16.7.2. Шийдвэр гаргалт нь хүртээмжтэй, хариуцлагатай байдагт итгэдэг хүн амын эзлэх хувь, хүйсээр, насны бүлгээр, хөгжлийн бэрхшээлтэй хүн амаар, хүн амын бүлгээр
Зорилт 16.8 Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах 16.8.1.Олон улсын байгууллагад хөгжиж буй орнуудын гишүүнчлэл, санал өгөх эрхийн эзлэх хувь 
Зорилт 16.9 2030 он гэхэд хүн бүрт албан ёсны үнэмлэх, түүний дотор төрсний гэрчилгээ олгох 16.9.1 Төрөлтийг нь иргэний бүртгэлийн байгууллага бүртгэсэн 5 хүртэлх насны хүүхдүүдийн эзлэх хувь, насны бүлгээр
Зорилт 16.b Тогтвортой хөгжлийн үл ялгаварласан хууль, бодлогыг хөхүүлэн дэмжиж, мөрдүүлэх 16.b.1 Олон улсын хүний ​​эрхийн хуулиар  хориглосон ялгаварлан гадуурхах явдлын аль нэг тохиолдлоор сүүлийн 12 сард гадуурхагдсан, доромжлуулснаа мэдүүлсэн хүн амын эзлэх хувь
Зорилго 17: Тогтвортой хөгжлийн төлөө дэлхий нийтийн түншлэлийг сэргээж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг сайжруулах
Зорилт 17.1 Татвар, бусад орлого цуглуулах үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилгоор хөгжиж буй орнуудад олон улсын тусламж дэмжлэг үзүүлэх замаар хөрөнгө мөнгө бүрдүүлэх үндэсний үйл ажиллагааг сайжруулах 17.1.2. Орон нутгийн татвараас санхүүжигддэг орон нутгийн төсвийн эзлэх хувь
Зорилт 17.2 Хөгжингүй орнуудын хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх үүрэг амлалтыг нь бүрэн биелүүлүүлэх, ялангуяа үндэсний нийт орлогынхоо 0.7 хувийг хөгжиж буй орнуудад, үүнээс 0.15-аас 0.20 хүртэлх хувийг нэн буурай хөгжилтэй улс орнуудад өгөх    17.2.1 ЭЗХАХБ, Хөгжлийн тусламжийн хорооны (DAC) донор орнуудын үндэсний нийт орлогод эзлэх  буурай хөгжилтэй орнуудад үзүүлж буй хөгжлийн албан ёсны цэвэр болон нийт тусламж
Зорилт 17.5 Нэн буурай хөгжилтэй орнуудад хөрөнгө оруулалт хөхүүлэн дэмжих журмыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх 17.5.1. Буурай хөгжилтэй орнуудад зориулсан хөрөнгө оруулалтыг дэмжих горимыг баталсан эсэх 
Зорилт 17.6 Одоо ашиглагдаж буй механизм, ялангуяа НҮБ-ын түвшинд хэрэглэгдэж буй механизмууд хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар, харилцан тохиролцсон нөхцөлд технологийг хөнгөвчлөх дэлхийн механизмаар дамжуулан шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлийн Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөдийн болон гурван талт олон улс, бүсийн хамтын ажиллагааг, тэдгээрийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, харилцан тохиролцсоны үндсэн дээр мэдлэг солилцох ажиллагааг сайжруулах 17.6.1. Улс орнуудын хооронд байгуулсан шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны гэрээ, хөтөлбөрийн тоо, хамтын ажиллагааны хэлбэрээр
17.6.2. 100 оршин суугчдад ногдох суурин интернэтийн өргөн зурвас ашиглах бүртгэлийн тоо, интернетийн хурдаар
Зорилт 17.7 Харилцан тохиролцсоны үндсэн дээр таатай нөхцөлөөр, түүний дотор хөнгөлөлттэй нөхцөлөөр хөгжиж буй орнуудад байгаль орчинд ээлтэй технологийн хөгжүүлэх, шилжүүлэх, түгээх ажлыг хөхүүлэн дэмжих 17.7.1 Хөгжиж буй орнуудад байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх, дамжуулах, тараах болон тархцыг дэмжихээр батлагдсан санхүүжилтийн нийт дүн
Зорилт 17.9 Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөдийн болон гурван талт хамтын ажиллагаагаар дамжуулан тогтвортой хөгжлийн бүх зорилтуудыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг дэмжиж хөгжиж буй орнуудад үр дүнтэй, зорилтот чадавх бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон улсын дэмжлэгийг нэмэгдүүлэх 17.9.1. Хөгжиж буй орнуудын санхүүгийн болон техникийн тусламж, доллараар (Хойд-Өмнөд, Өмнөд-Өмнөд болон гурван талт хамтын ажиллагааны хүрээнд)
Зорилт 17.10 Дохагийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хэлэлцээг эцэслэн дуусгах замаар Дэлхийн худалдааны байгууллагын харьяанд дэлхий нийтийн, дүрэм журамд үндэслэсэн, нээлттэй, үл ялгаварласан, эрх тэгш олон улсын худалдааны системийг дэмжин хөгжүүлэх 17.10.1. Дэлхийн жигнэсэн тарифын дундаж
Зорилт 17.12 Нэн буурай хөгжилтэй орнуудын импортод үйлчилдэг гарал үүслийн хөнгөлөлттэй дүрмийг ил тод, тодорхой болгох замаар Дэлхийн худалдааны байгууллагын шийдвэрт нийцсэн нэн буурай хөгжилтэй бүх орнуудад урт хугацаанд үргэлжлэх татваргүй, квотгүй зах зээлийн гарцыг бий болгох ажлыг шуурхай хэрэгжүүлж, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх 17.12.1 Хөгжиж буй орнууд, нэн буурай хөгжилтэй болон хөгжиж буй жижиг арлын орнуудад тулгарч байгаа дундаж тариф
Зорилт 17.13 Бодлогын зохицуулалт, уялдаа холбоог хангах замаар дэлхийн макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх 17.13.1. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд 
Зорилт 17.14 Тогтвортой хөгжлийн бодлогын уялдаа холбоог сайжруулах 17.14.1 Тогтвортой хөгжүүлэх бодлогын уялдааг сайжруулах механизмыг бүрдүүлсэн эсэх 
Зорилт 17.15 Ядуурлыг арилгах, тогтвортой хөгжлийн бодлого тогтоох, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аливаа улс орны бодлогын орон зай, манлайллыг хүндэтгэх 17.15.1. Монгол Улсын үр дүнгийн тогтолцоо, төлөвлөлтийн арга хэрэгслийг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд ашиглаж байгаа байдал
Зорилт 17.16 Бүх улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудад тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ажлыг дэмжиж мэдлэг, мэргэшсэн чадвар, технологи солилцох, санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх олон талт түншлэлтэй хослуулан тогтвортой хөгжлийн төлөө дэлхийн түншлэлийг бэхжүүлэх 17.16.1. Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд дэмжлэг болох хөгжлийн үр ашигтай байдлын хяналт, шинжилгээний олон талт оролцогчдын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хийж байгаа ажлаа тайлагнаж байгаа эсэх 
Зорилт 17.17 Түншлэлийн хүрээнд олж авсан туршлага, хөрөнгө мөнгөө зарцуулсан бодлогод түшиглэн төр, төр-хувийн хэвшил болон иргэний нийгмийн үр дүнтэй түншлэлийг хөхүүлэн дэмжиж, төлөвшүүлэх 17.17.1 Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг дэмжихээр амласан дүн,  ам.доллараар
Зорилт 17.18 2020 он гэхэд орлого, жендэр, нас, арьс өнгө, үндэс угсаа, шилжин суурьшилтын байдал, хөгжлийн бэрхшээл, газар зүйн байрлал, үндэсний онцлог бүхий бусад үзүүлэлтээр ангилан гаргасан өндөр чанартай, шуурхай, найдвартай тоо мэдээллийн хүртээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, түүний дотор нэн буурай хөгжилтэй, жижиг арлын хөгжиж буй орнуудад үзүүлж буй чадавх бэхжүүлэх дэмжлэг туслалцааг сайжруулах 17.18.1. Албан ёсны статистикийн үндсэн зарчмын дагуу холбогдох зорилтоор улсын түвшинд бүх задаргаагаар гардаг тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн эзлэх хувь
Зорилт 17.19 2030 он гэхэд тогтвортой хөгжилд хүрэх чиглэлээр гарч буй ахиц дэвшлийг тооцох одоогийн санаачилгуудад түшиглэн хөгжиж буй орнуудын статистикийн чадавхыг бэхжүүлэх ажлыг дэмжих 17.19.1 Хөгжиж буй орнуудын статистикийн чадавхыг бэхжүүлэхэд бэлэн байгаа бүх хөрөнгийн хэмжээ, доллараар