Зорилт | Үзүүлэлт |
гарах бэлэн байдал
гарна
гарахгүй |
Хариуцах байгууллага | |
Үзүүлэлтийг хариуцан гаргах | Үзүүлэлтийг бодлогын түвшинд хариуцах | |||
Зорилт 5.1 Бүх эмэгтэйчүүд, охидыг ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоох | 5.1.1 Хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх, эрх тэгш байдлыг цогцлоох, хангах, үнэлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн байх | Хууль зүй, дотоод хэргийн яам | Хууль зүй, дотоод хэргийн яам | |
Зорилт 5.2 Албан болон хувийн хүрээнд бүх эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлэх, түүний дотор хүний хулгай наймаанд өртөх, бэлгийн болон бусад хэлбэрээр дарлах мөлжих явдлыг таслан зогсоох | 5.2.1 Сүүлийн 12 сарын хугацаанд одоогийн болон хуучин хамтран амьдрагчийнхаа зүгээс бие махбодь, бэлгийн эсвэл сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж байсан 15 болон түүнээс дээш насны охид эмэгтэйчүүдийн эзлэх хувь | Хууль зүй, дотоод хэргийн яам | Хууль зүй, дотоод хэргийн яам | |
5.2.2 Нөхөр, эхнэр, хамтран амьдрагчаасаа өөр хүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн 15 болон түүнээс дээш насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь, насаар, тохиолдол гарсан байршлаар | Хууль зүй, дотоод хэргийн яам | Хууль зүй, дотоод хэргийн яам | ||
Зорилт 5.3 Хүүхэд байхад нь, эрт үед, хүчээр гэрлүүлэх, эм бэлэг эрхтнийг нь зэрэмдэглэх зэрэг бүх хор уршигтай зан заншлыг таслан зогсоох | 5.3.1 15 нас болон 18 наснаасаа өмнө гэрлэсэн, эсвэл хамтран амьдрагчтай болсон (өөрөөр хэлбэл, хүүхэд байхдаа гэр бүл болсон) 20-24 насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь | Хууль зүй, дотоод хэргийн яам, ҮСХ | Хууль зүй, дотоод хэргийн яам | |
5.3.2 Эмэгтэй бэлэг эрхтнийг хөндөх/хөвч таслах үйл хийлгэсэн 15-49 насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь (зөвхөн хамааралтай улс орнуудын хувьд), насны бүлгээр | - | - | - | |
Зорилт 5.4 Улсын хэмжээнд тохиромжтой гэж үзвэл төрийн үйлчилгээ, дэд бүтэц, нийгэм хамгааллын бодлогоор хангах, өрх, гэр бүлийн дотор үүрэг хариуцлагаа хуваалцах явдлыг хөхүүлэн дэмжих замаар цалин хөлсгүйгээр хүн асрах, гэрийн ажил хийх явдлыг хүлээн зөвшөөрч, түүний ач холбогдлыг эрхэмлэх | 5.4.1 Гэрийн болон асран халамжлах үнэ төлбөргүй хөдөлмөрт зарцуулсан цагийн эзлэх хувь, хүйс, нас, байршлаар | ҮСХ | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам | |
Зорилт 5.5 Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд шийдвэр гаргах бүх үе шатанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор эмэгтэйчүүдийг хангах | 5.5.1 Парламент, орон нутгийн эрх барих хуралд суудалтай эмэгтэйчүүдийн эзлэх хувь | Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл | Улс төрийн намууд, Төрийн бус байгууллагууд, Жендерийн үндэсний хороо, Төрийн албаны зөвлөл | |
5.5.2 Удирдах албан тушаалд ажилладаг эмэгтэйчүүдийн эзлэх хувь | ҮСХ | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам | ||
Зорилт 5.6 Хүн ам, хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөр, Бээжингийн Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тэдгээр хэрэгжилтийг хэлэлцсэн бага хурлуудын үр дүнгийн баримт бичгүүдэд нийцүүлэн тохиролцсоны дагуу нөхөн үржихүйн эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүр бүрт хүртээх | 5.6.1. Бэлгийн харилцаа, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл хэрэглэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийг авах талаар бие дааж шийдвэр гаргадаг 15-49 насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь | ҮСХ | Эрүүл мэндийн яам | |
5.6.2 15, түүнээс дээш насны эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, боловсролыг бүрэн, тэгш хүртээмжтэй авах эрхийг баталгаажуулсан хууль тогтоомж, дүрэм, журамтай эсэх | Хууль зүй, дотоод хэргийн яам | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам | ||
Зорилт 5.а Үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн эмэгтэйчүүдэд эдийн засгийн тэгш эрх, түүнчлэн газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, санхүүгийн үйлчилгээ, өв залгамжлах, байгалийн баялгаас хүртэх боломжийг олгох шинэчлэлийг хэрэгжүүлэх | 5.a .1 а) Хөдөө аж ахуйн газрыг эзэмших эрхтэй, эрх нь баталгаажсан ХАА-н ажиллагчдын эзлэх хувь, хүйсээр, b) ХАА-н газар эзэмшдэг эрхтэй, эзэмшдэг хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь, газар эзэмших эрхийн хэлбэрээр | ҮСХ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | |
5.a.2 Эмэгтэйчүүдийн газар эзэмших, захиран зарцуулах тэгш эрхийг баталгаажуулсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн эсэх | Хууль зүй, дотоод хэргийн яам | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам | ||
Зорилт 5.b Эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлж хүчирхэгжүүлэх зорилгоор боломжит технологи, ялангуяа мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэрэглэх явдлыг сайжруулах | 5.b.1. Гар утастай хүн амын эзлэх хувь, хүйсээр | Харилцаа холбоо, мэдээллийн техгологийн газар, ҮСХ | Харилцаа холбоо, мэдээллийн техгологийн газар | |
Зорилт 5.c Бүх түвшинд жендерийн тэгш байдлыг хөхүүлэн дэмжих, бүх охид, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх хүчирхэгжүүлэх зохистой бодлого, хэрэгжиж болох хууль тогтоомжийг батлан сайжруулах | 5.c.1. Жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд төсөв хуваарилдаг, хянах тогтолцоотой эсэх | Жендэрийн үндэсний хороо | Жендэрийн үндэсний хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам |